Оман улсын Мускат хотод энэ сарын 1-11 -нд шатрын сонирхогчдын ДАШТ болж, манай улсын зургаан тамирчин өрсөлдлөө. Тэмцээнээс дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ
1700 хүртэлх эмэгтэй ангилалд:
- Бат-Амгалангийн АНУЖИН /Монгени/
- Цогдэлгэрийн АНУДАРЬ /Сүхбаатар аймаг/
- Балданжанцангийн ХҮСЛЭНЗАЯА /Ласкер клуб/
1700 хүртэлх эрэгтэй ангилалд:
- Ганбатын ДАНЗАНЖУНАЙ /Монгени/
2000 хүртэлх эрэгтэй ангилалд:
- Даштогтохын АМАРСАЙХАН /Монгени/
2000 хүртэлх эмэгтэй ангилалд
- Норовсамбуугийн БАДАМХАНД
1700 хүртэлх ангилалд эхний гурван байрыг эзлэхийн зэрэгцээ манай улсын дөрвөн тамирчин анх удаа нэг дор шатарчин сонирхогчдын дэлхийн аварга болж байна.