Categories
мэдээ нийгэм цаг-үе

НОБГ: Цасанд суусан 16 дуудлагаар 83 иргэнийг авран хамгаалав DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт алба хаагчид аврах ажиллагааны 17, гал түймрийн 30 дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 2 тэрбум 606 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Цаг агаарын нөхцөл байдлын улмаас Төв аймгийн Эрдэнэ, Сэргэлэн, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Хэнтийн аймгийн Цэнхэрмандал, Багануур, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт автомашинтай иргэд цасанд боогдсон 16 дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид шуурхай ажиллаж 73 том хүн, 9 хүүхдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалж, 24 автомашиныг цаснаас татан гаргасан. Болзошгүй гал түймэр, аюул ослоос сэргийлэн, гэр, орон сууцны аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *