Монголд зочлох жилийн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 600 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 3.4 их наяд төгрөгийн орлого оруулжээ.
Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Монгол Улсын аялал жуулчлалын талаарх мэдээлэл 500 сая орчим хүнд хүрсэн, энэ онд ирсэн жуулчдын тоо 2019 оныхоос давсан.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон улсын, дотоодын нислэгийг хэвээр хадгалах, “Mongolian winter” маркетингийн ажлууд хэрэгжүүлэх зэрэг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой томоохон шийдвэрүүд гарлаа” гэв.