Парисын Олимпийн наадмын нээлтийн ёслолд 400 мянган хүн оролцоно гэж Францын засгийн газар тооцоолжээ.
Энэ тухай Францын “RMC Sport” телевизийн суваг өнөөдөр мэдээллээ.
Ёлолын ажиллагааны үеэр Сена мөрний дээд эргийн далангийн дагуу 300 мянга, доод эргийн далангийн дагуу 100 мянган үзэгч байрлах аж.
“Парис-2024” Олимпийн наадам 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд болно.