Сэр сэр салхинд сэтгэл эмзэглэв. Саяхан болоод өнгөрсөн Улаанбаатар Олон улсын XV дахь кино наадамд нээлтийн киногоор найруулагч П.Лхагвадуламын бүтээл ”СЭР СЭР САЛХИ” Монголын уран сайхны кино,тусгай үзвэр “Official selection” киногоор Төрийн шагналт СГЗ Ш.Гүрбазарын жүжгийн зохиолоос сэдэвлэсэн найруулагч Б.Батдэлгэрийн бүтээл “ШАР ГЭГЭЭ“ Монголын уран сайхны киноны нээлтийн үзвэрийг тольдон тус тусад нь харьцуулан бичсэнээ толилуулж байна.
“СЭР СЭР САЛХИ“ МУСК
Найруулагч: П.Лхагвадулам
Продюсер: Катя Хазак,Шарлот Винсент,Ц.Ариунаа,Филипа Рэйс,Рэйчел Дэйзи Эллис,Дэнис Васлин,Флер Кноппертс,Оливер Дэмиан
Кино зохиол:П.Лхагвадулам
Зураглаач:Васко Карвальо Виана
Эвлүүлэгч:Матью Тапонье
Хөгжим:Васко Мэндонса
Дууны найруулга:Бенжамин Сильвестр
Дүрүүдэд:Б.Тэргэл,А.Номин-Эрдэнэ,Ч.Булган,Ц.Ганзориг,Н.Цэнд-Аюуш
Киноны товч танилцуулга:Дунд сургуулийн төгсөх ангийн ЗЭ гэх 17 настай даруухан хүү гэр хороололд амьдрах агаад өвөг дээдсийнхээ онгод тэнгэрийн улаач ажээ.Таньж мэдэх ойр хавийхандаа дэм болж амьдрах агаад нэгэн өдөр танихгүй айлд очиж онгод тэнгэрээ буулган удахгүй хагалгаанд орох гэж байгаа Маралаа охинтой танилцангэнэн томоогүй зангаар дотносон амьдралыг өмнөхөөсөө өөрөөр мэдэрч эхэлнэ.
Кино зохиол:Монгол бөө хүү гадныханд анхаарал татахуйц шинэлэг содон байж болох ч,зохиол судалгаа муутай хангалтгүй бичигдсэн ньдраматургүйл явдал уйтгартай нэгэн хэвийнболоход нөлөөлжээ.Муу зохиолоор сайн кино,сайн зохиолоор муу кино бүтээж болдог гэдэг ч зохиол муу бичигдэхэд жүжигчин найруулагчийн ажиллагаа, дүр боловсруулах жүжигчний тоглолт, зураглаачийн ажил, зураг авалтанд нөлөөлдөг муу талтай.Сайн кино хийхэд нэгдүгээрт зохиол,хоёрдугаарт зохиол…эцэст нь бас л зохиол гэдэг үг зүгээр нэг гараагүй бизээ.Манайд ч мөн ялгаагүй найруулагч,жүжигчин,зураглаачийн кино олноор хийгдэх болж монгол киноны үнэлэмж буурч,үзэгчиддээ гологддог болсон нь үүнтэй холбоотой.Өөрөө зохиолоо бичсэн ч мэргэжлийн зохиолчдоор уншуулж зөвлөгөө авах,урлаг судлаачдаархянуулж байвал цаашдаа цэгцрэх бизээ.
Киноны зураглаач:Төгсгөлийн хэдэн сценээс бусад нь нэгэн хэвийн уйтгартай шинэлэг байж чадсангүй.Киноны зураг авалт,найруулгын шийдэл,мизансцёназураачийн ажиллагаа мууажилласан байна.
Дүрийн боловсруулалт,жүжигчний тоглолт:Монголаав ээжүүд хүүхдүүдтэйгээ хөндий,дотно бус байдаг гэхбуруу ойлголт төрүүлэхүйц хөндий харилцаанууд давамгайлсан,хүчирхийлэл,ёс суртахуунгаж буруу үйлдэл байнга гардаг дүрийн нийтлэг зуршилэнэ киногүзсэн гадныханд монголчуудыг ийм нунж дорой үлбэгэр амьдралд бууж өгсөн хүсэл тэмүүлэл эр зориг байхгүй мухардсан дүрүүдтэйгэсэн ойлголт төрүүлэхүйц болжээ.Сургуулийн багш эмэгтэйгээс бусад нь дүрдээ хангалтгүй ажилласан нь киног хиймэл бүрхэг болоход нөлөөлжээ.
Гэрэлтүүлэг,хөгжим,зураач,жижиг хэрэглэл:Гэрэл чимэглэл,хөгжим монгол кино уран бүтээлчдээс авууштай онцлог харагдсангүй.Киноны постер зурагсодон өвөрмөцболжээ.Дуу чимээний илэрхийлэл гол дүрийн онцлогт тохируулан төмөр хуур, овоо уулын салхи,хэнгэрэгийн дуу чимээ голлосон нь нэн ядруу уйтгартай.Зураачийн ажил хангалтгүй.
Дүгнэлт:Хүүхэд аливаа юмыг шүүлтүүргүй шууд тусгаж авдаг.Кинонд онгод шүтээнээ буулгаж түмэн олонд сайн үйл буян хийх ёстой хүүхдээбуруу хүмүүжүүлсэн, халтар утаатай гэр хорооллын юм үзээгүй хүү болгож Марал охинд уруу татагдах нь хэтэрхий хиймэл үнэмшил муутай,бөөгийн ёс заншил цаашлаад монголчуудынхаа уламжлалт гэрийн хүмүүжил ёс суртахууныг сайн судлаагүй хийсэн нь өнөөгийн хүүхэд залууст буруу үлгэр дуурайл болхоор болжээМонголын амьдрал бүхэлдээ ийм харанхуй бүдүүлэг,энэ кинонд гарах гэр бүлүүд шиг ядуу даржин,дорой,өнгө гэрэлгүй бишээ.Дандаа бараан талаас нь түүж гаргах нь цаашдаа ч монгол уран бүтээлчийн зорилго байж болохгүй.
Монгол улсаа буруу аргаар дэлхийд таниулж нэрд гарах гэсэн ядмагхан зохиолтой даржин киногюунд ингэтлээ хөөргөн сүржигнэн рекламдана бэ?Царай муутай хүүхнээ торгонд булхангэрлүүлдэгтэй агаар нэг бишүү?Ийм маягаар кино хийгээд байвал бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг сайн киноны жишиг алдагдах шинжтэй.Гадны кино фествальд оролцсон болхоор сайн гэх, гадаад хүмүүстэй хамтарсан гадаадаас шагнал авсан бас дахиад …гадаад,гадаад,гадаад? Гэсэн туйлшрал төөрөгдлөөс хэзээ салах бэ?Гадныхан бидний ахуй,өв соёл монгол хүний онцлогыг биднээс илүү урланбүтээнэ гэх гэнэн ташаа ойлголт хөөс адил хөвөлзсөөр бидний дунд амь бөхтэй орших төөрөгдлийн бодит жишэээнэ кино байлаа.Эцэстээ гадаад гэсэн нь зүгээр л маркетингийн ядмаг арга болж хувирав.Магтаад байсан өнөө кино нь цуутай хүүхэн хуримгүй гэх үгийг эрхгүй санагдуулж“СЭР СЭР САЛХИ“кино 96 дахь Оскарын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох киногоор шалгарчээ.Монголоо төлөөлөх хэмжээний сайн кино болж чадсан бол мэдээжэсэргүүцэхгүй.Энүүхэндээ гэхэд постер зурагныхаа хэмжээнд хүрэх хүлээлттэй өвөрмөц сайн кино болж чадсангүй. Иймядмагхан даржин бүтээл шалгаруулсан шүүгчдийн чадварт эргэлзэж эхлэв.Олныг даган дуурайж Монголоо муулж дэлхийд таниулах гэсэн иймэрхүү кинонуудыг магтан дэмжсээр байх уу?Одоо больцгоо!хангалттай чимээгүй байлаа,хэнээс төрж хэнийг дандаа муулна бэ?Ишиг эврээ ургахаар ихийгээ мөргөдөг ч Оскарт шалгарах хэмжээний кино биш гэдгийг урлаг судлаач хүнийхээ хувьд хариуцлагатай хэлэх гэсэн юм.
“ШАР ГЭГЭЭ“ МУСК
Шар гэгээнд сэтгэл шингэн уусав.
Найруулагч:Б.Батдэлгэр
Продюсер:Ү.Баяржаргал,Г.Гүенбаатар
Кино зохиол:Ш.Гүрбазар,Б.Батдэлгэр
Зураглаач:Г.Гүенбаатар
Эвлүүлэгч:Г.Гүенбаатар
Хөгжим:Б.Санчир
Дууны найруулга:Б.Санчир
Дүрүүдэд:Э.Батнямбуу,Н.Ялалт,Т.Энэрэл,Л.Жижжалам
Киноны товч танилцуулга:Үр заяасангүйд шаналж үрийн заяа гуйж яваа Дарим,Хажид нарт Дашжил,Хоролгарав хоёр хүүгээ өргүүлнэ.Учир нь тэдний хөвүүн хүүхэд энддэг тул хүүгээ хүн болгож тогтоох арга сэдэн айлд өргүүлнэ.Гэвч өргөж авсан хосын золгүй хувь заяа хүүг тойрсонгүй.Аль алиндаа хүний өртэй хүүгийн мөрөөсөл болсон гэр бүлийн хоорондын сэтгэл эмзэглэм харилцааг өгүүлэнэ.
Дүрийн боловсруулалт жүжигчний тоглолт:Хоролгаравын дүрд жүжигчин Л.Жижжалам тоглосон нь дэлгэцийн бүтээлд төдийлөн танигдаагүй шинэ жүжигчин,киноны өнгө төрх бүрдүүлэхэд өвөрмөцсонголт болж,жүжигчний дүртэйгээ ажиллах чадвар сайн болжээ.Хажидын дүрд жүжүигчин Т.Энэрэл,Дашжилд жүжигчин Н.Ялалт нар сайн тогложээ.Дэлгэцийн бүтээлд эсрэг дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин Н.Батнямбуу эерэг дүр болох Даримд тоглосон нь анхаарал татхуйц содон байлаа.Ялангуяа гэрээс гаран цааш харан уйлан сууж буй тэр хэсэг хамгийн хүнд тоглолт шаардсан,чадварлаг тоглосонд баяр хүргэе.
Кино зохиол:Жүжгийн зохиолоос кино зохиол болгон бичиж найруулжээ.Кино зохиол сайн бичигдэх нь сайн кино бүтэхийн үндэс гэдэг.Киноны эхэнд Дашжил буугаа овоон дээр орхиод ам тангараг тавиад буцдаг.Гэтэл хоёр жилийн дараа илүү гэрт өнөө буу нь байж байдаг нь жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн нүүдэг монголчууд тэр тусмаа говийн ганц гэрээр байх айлын эр хүн анзаарч мэдэхгүй байх боломжгүй логик алдаа байлаа.Жүжгийн зохиол нь харилцан яриа ихтэй байдаг тул,найруулагч дэлгэцийн бүтээл болгохдоо тун чадмагаар аль болох харилцан яриаг танаж жүжигчний тоглолтоор гаргажчаджээ.Киноны найруулагч болон найруулагчийн баг чадварлаг ажилласан нь зохиол сайн бичигдсэний давуу тал ийнхүү нөлөөлжээ.
Киноны Зураглаач:Уг киноны зураглаачид онцгойлон баяр хүргэхийг хүсэв.Зураглаачийн ажилдаачадварлаг мэргэшсэн байгаа нь киногоо урлан хийснээс харахад хангалттай байна.Дэлгэцийн бүтээлд авьяаслаг зураглаач ямар чухал гэдгийг батлан харуулжээ.Ялангуяа шөнийн зураг авалтанд онцгой ач холбогдол өгч зохиолын үйл явдалтай уялдуулан дэлгэцийн хэлашиглажээ.Эхнэрийн хажууд ярьж болохгүйзүйлээ гадаа уяан дээр харанхуй шөнө шивнэн тохиролцож буй гэмт үйлдлийг метафор болгожээ.Бүх зүйлийн учиг гэмт эхлэл энэ гэдгийг тун өвөрмөц тодотгож чаджээ.Цээр болгож хөх дээс татсан айлд харанхуй шөнө ирээд орж төвдөлгүй буцаж байгаа эмзэглэл нь зохиолын хэлэх гэсэн үндсэн санааг метафор болгон шөнийн зураг авалтаар илэрхийлжнарийн хийцлэлд анхаарч ажиллажээ.Дэлгэцийн хэл гэгдэх план өгүүлэмж сайтай, байгалийн үзэсгэлэн, манан,шар гэгээ өнгө шүүлтийн хувьд онцгой байснаараа киногоо чимж кино урлаг гэдэг утгыг дахин сануулах шиг.Зураг авалтанд жүжигчний тоглолтоо тодруулахын тулд зураглаачийн нарийн мэдрэмж шаардсан зураг авалтууд киноны туршид ажиглагдаж кино амттай байж чадлаа.
Гэрэлтүүлэг:Шөнийн зураг авалтыг манай кино уран бүтээлчид цөөн авдаг ч энэ кинонд нэлээн хэдэн шөнийн зураг авалттай сцен гарч байв.Гэрэлтүүлэгт онцгой ач холбогдол өгч ажилласан нь харагдаж байв.Зарим сценыг уран зураг гэж андуурмаар гэрэл сүүдрийн зохицол анхаарал татсан нь хэлэхгүй байхын аргагүй агаад монголынхоо сайхан байгаль,бидний ондоошил ялгаралыг киногоороо дамжуулж дэлгэцийн хил ашиглан илэрхийлж чадсанд бас дахин баяр хүргэх шалтгаан минь энэ байлаа.
Хөгжим:Киноны хамгийн чухал хэл гэгдэх киноныхөгжимнь зохиолдоо тохирсон агаад зохиолын үйл явдалтайгаа бүрэн нийцэн уусч нэгдмэл болж чаджээ.Жүжигчний тоглолт сцен болгонд тохирсон шийдэл хөгжимтэй агаад,уянгалаг аялгуу нь үзэгчдийг өдөөн сэрээж чаджээ.Зарим хэсэгт уртын дууны шуранхай үзэгчдийн сэтгэл хөдлөлд хүчтэй нөлөөлж чадахуйц байгаа нь монголчуудынхаа сэтгэлгээний онцлогыг мэддэг,хөгжмөөр нөлөөлж чадах нөлөөллийг ашиглаж чадсан гэж дүгнэв.
Хувцас жижиг хэрэглэл,зураачийн ажил,нүүр будалт:Дашжил буюу Н.Ялалтын толгойгоо боосон цагаан алчуур хүн бүхний мэддэг социализмын үед айл болгонд байдаг Оросоос орж ирдэг дөрвөлжин нүхтэй юм оёдог алчуур,монголчууд бид ахуйдаа өргөн хэрэглэдэг учраас онцгой танигддаг,ер нь тэр үеийн хэрэглээ биш гэдгийг бүгд мэдэх учраас энэ алдаа байсанг хэлэх хэрэгтэй.Мөн баян ноёны сахал тавилт одоо цагын орчин үеийн стильтэйхарагдаж байлаа.Кинонд шивээстэй хөмсөгтэй хүүхнүүд нүүр хувиргалтанд шивээс нь төдийлөн далдлагдаагүй нь анзаарагдаж байсан алдаанууд харагдаж байв.Зураачийн ажил жижиг хэргэлэл сайн болжээ.
Дүгнэлт:Монголчуудын онцлог зан заншил,сэтгэлгээг харуулж чадсанаараа“ШАР ГЭГЭЭ” уран сайхны туулсын кино нь сүүлийн үед монголын үзэгчдэд хүлээлт үүсгэж байсантэр орон зайг нөхөж чадсан,нийгэмдэерэг өгүүлэмжтэй,бидний хүмүүжилд нэгийг бодогдуулсан үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдэж чадахуйц уран бүтээл болжээ.Нийт кино уран бүтээлчдэд дахин баяр хүргэе!
96 дахь Оскарын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох даацтай чинсаатай бүтээл бол “СЭР СЭР САЛХИ” МУСК гэхээсээ, эсрэгээрээ “ШАР ГЭГЭЭ” МУСК гэдгийг хэлье!Монголоо муулж ямарч хамаагүй аргаар нэрд гарах гэхээсээ,эерэг сайхныг нь дэлхийд сурталчилан таниулах кино бидэнд үгүйлэгдэж байсанг “ШАР ГЭГЭЭ“ МУСК батлан харуулж чадав.Цаад утга нь бидний ондоошил ялгарал юм гэдгийг хэнч төвөггүй ойлгоно.Түүнээс дэлхийн хаана ч,аль ч улсад муу муухай зүйлс бүгд адилхан байж л байдаг.Улаанбаатар XV дахь Олон улсын кино наадамд Монголоос шүүгчдийн бүрэлдэхүүнд мэргэжлийн кино судлаач,урлаг судлаач хүмүүс оролцож чадсан уу?Гэхэргэлзээ,мартагдахгүй нэхэл хатуутай бодогдсоор байгаагбичихгүй байж чадсангүй асуултаар үлдээв.Ахиад асууя?Монголоо муулж дэлхийдтаниулахаа хэзээ болих бэ?таван цаас олхын төлөө зүтгэж “СЭР СЭР САЛХИ“ шиг кино хийсээр байх уу?үүнийгээ үнэнг шүүлтүүргүй гаргасан,кино бол бодит үнэнг хачир чимэггүй гаргах ёстой гэж зөвтгөн мэлзсээр байх уу?уран бүтээлч хүний ухамсарт байж болохгүй алдаа бол эх орноо муулж алдаршин олз олох хомхой сэдэл юм.Яг ийм киног манай киноны баклаварын төгсөх ангийн оюутнууд ч ядах юмгүй хийчихнэ.Өнөөдрийн хатуу бөгөөд бодит үнэн энэ юм.
Одоо болих цаг болсоныг хоёр киноноос харьцуулж харахад хэнд ч ойлгомжтой.Монгол залуус дагнан бүтээсэн“ШАР ГЭГЭЭ“ уран сайхны киноны онцлог давуу талыг гадныхантай хамтарсан алдарт “СЭР СЭР САЛХИ “ уран сайхны кинотой харьцууландүгнэхэд гадаад фествальд оролцсон,гол дүр шагнал авсан,өмнө нь найруулагчийн бүтээсэн бусад кинонууд гадаад фествалиас шагнал авч байсан нь үнэн боловч(бид тэдгээр уран бүтээлийг задлан шинжлээгүй,энд үзүүлсэн киног задлан шинжилж энэ кинон дээр ярилцав) гадаад гэсэн хөөсрөл маркетинг болж,монголчуудад гадных гэвэл сайн гэсэн буруу ташаа ойлголт нийтийг хамарсан амь бөхтэй оршин байгаа нь шинэ залуу уран бүтээлчдэд андуу буруу жишиг тогтохуйц хамгийн том эмгэнэл нь монголоо үгүйсгэх харуусал болж байгааг хэлэх цаг болжээ.Өв соёлоо дэлхийд сурталчилна гэдэг муулна гэсэн ойлголт биш юм.Сайн кино бүтээхэд зохиол хамгийн чухал байсаар ирсэн ч үндэснийхээ шинж чанарыг харуулсан сайн зохиол бичиж чадахгүй бол цаашдаа мэргэжлийн зохиолчдод хандахыг зөвлөе.Эцэст нь хоёр киног харьцуулахад нэг нь мэргэжлийн алдартай зохиолчийн бүтээлийг сонгон, сэтгэл зүрхээ зориулж амжилттай кино бүтээсэн дан монгол залуучуудбайгаа бол нөгөө нь зохиол судалгаагүй гоомой хандсан,хэт гадаад гэж хөөсөрсөн,гадаад фестивальд оролцсоноо түрий барьж ам хаах гэсэн амар хялбар аргаар үзэгчдийг өөр дээрээ татан нэрд гарах гэсэн явцуусанаархал,сүржин маркетингтай даржин зохиолтой киног үзээд гэртээ харих замдаа мартах хэмжээний газар тэнгэр шиг ялгаатай байгааг урлаг судлаач хүнийхээ хувьдхэлхийг хүсэв.Шүүмжлэлт сэтгэлгээ газар авсан өнөө цагт нэгнийхээ хийсэн бүтээсэнг муулчлан шүүмжлэв гэхээсээ мэргэжлийн хувьд анхаарахгүй байхын аргагүй алдаануудыг баримт нотолгоо түшиглэн ийнхүү бичив.
МЗЭ-ийн гишүүн,кино судлаач, докторант Ч.Хулан
2023.10.22
49 replies on “Монголоо муулж дэлхийд таниулахаа хэзээ болих бэ? DNN.mn”
Tm sh dee, baavgai bolohson gdg kino bas l UB-gee muuhai haruulsan kino gej oilgoson. Gadniihand iim asuudal hovor bhr manai muu, hetsuu, yaduu, zovlont taliig sonirhoj bga bolohoos kino talaas ni her sonirhoj bgam bol doo, eniig kinochintsoruud bodoh bolson. Er ni hen ch kino hiij bdg bolsoniig anhaarah hergtei bho. Oorsniihoo muu muuhaig gadaadad oorsnoo surtalchlaad yaahav dee, ho.
Tanai Mongol muuhai ni unen biz dee.
Unenteigee nuur tulah gashuun l daa.
Eniig bichsen avgai bol huuheddee shim tejeeltei hool avch ugduggui murtluu busdad saihan haragdah gej iphone zeeltsen typical hud Mongol avgaichuudiin neg l baina.
Үнэнтэйгээ нүүр тулцгааж сур аа хө… монгол хүн ийм биш тийм биш нтр ч гэх шиг … тийм л лаг байсан юм бол бүгдээрээ сайн сайхан яваа нь хаана байна хө
Ystoi mash ontsgui kino bolson bnle gadaaduud uzeed utaatai ulaanbaatar gd l yuun juulchin irh kkk
Ок
Үнэнг зөв хэлсэн байна.Муу кино хийсэн ч дарга сайд танил талаараа дэмжигдээд магтуулаад явдаг биз дээ.Нийгэмд нөлөөлөх буруу зуршил огт хамаагүй,өөрсдийгөө л магтуулж рекламдах гэдэг болчихсон.Кинондоо цус нөж,хүчирхийлэл,алаан хядаан орилсон хашгирсан үзхээс жигшмээр кино хийдэг.Одоо энэ нийгмээ харчих!Нөлөөлөл маш их байгаа гэж боддог.Судлаачид л дуугарч,шүүмжилж болох болохгүй байгааг нь хэлж,зөв буруу явааг нь хэлж засч өгөх үүрэгтэй.Манай судлаачид таг байдаг.Мэргэжлийн ийм шүүмж сайн хөгжиж байж цензууртэй болно.Кино урлаг ч гэсэн цэвэрших ёстой.Мөнгө олдог олзны хэрэгсэл болоод удаж байгаа нь үнэн шүү!
Muuhai haragduulsan gej haragdah tudii muuhai hotod amidardag blu ? uvul n utaatai, haltirgaatai, tugjreltei, tsahilgaan dulaanii homsdoltoi, zun n uyert avtdag, tseverleh baiguulamj n achaalal heterdeg, avto osloor humuus olnooroo uhdeg. Uliral yalgahgu huuhduud alga boldog, standartgui hot; tsementiin oi baij ?
Худалаа нэгнээ магтаж хөөргөсөнгүй сайхан шүүмж байна.Ер нь яг энэ салбарт дутаад байгаа хүн шинээр зоригтой гарч ирж байна гэж харлаа…Битгии л тэгээд бусад шиг чимээгүй болчихоорой…Зэмлэл магтаал хоёрыг зэрэг дааж сурах хэрэгтэй шүү бид…Бүсгүй амжилт
Урлаг шүүмжтэй байж хөгждөг гэдэг. Хурц сайн бичсэн байна. Манайхан шүүмжиллээ гээд элдвээр доромжилж харааж шинэ гарч ирж буй шүүмж бичдэг хүмүүсээ намнадаг нүгэлтэй, үр дүн нь цус ойртсон урлаг, ялзрал, танил тал, рекламдсан нь гоё гэж ойлгосон худлаа гял цал, урлаг гэж хэлхээс ч ичмээр зүйл хийдэг. П. Батхуяг” Гял цал урлаг бол гэм нүгэл” гэж хэлсэн байдаг.
Монголын урлаг гэж байхгүй болсон.Монголд оркуудын хийж байгаа кино ийм л болдог, загтнасан газар маажхаар сайхан хэлж, өшөө хурц хэлээрэй, гуйж байна. Бүсгүй тосгоноос явсан ч тосгон бүсгүйгээс явсангүй гэдэг шиг, энэ найруулагч хүүхэн ёстой хөлдүү сэтгэлгээтэй хүүхэн нь харагдаж байна. Ийм кино хийхгүй ээ! Чи гадаадад сурсан байж бно, чиний доторхи орк, бохир мулгуу үнэртэж байна. Сэтгэлгээгээ эхлээд шинэчилж өөрчилчөөд тэр киногоо хий! Чам шиг нусан буу ийм кино хийж биднийг дорлмжлохгүй ээ! Таалагдахгүй байна! Залуу хүн алдаа биз гэж бодсон ч бүх нийтээрээ чамаар ингэж доромжлуулахдаа хүрээгүй шүү! Чамд авьяас алга!
Яасан гоё хэлээ бэ? Бодож явдаг зүйлийг гарчигаар хэлсэн бна, санал нэг. Шүүмж гэдгийг мэдэхгүй, гэхдээ зөв хэлдэг бололтой.
Бөө хүнийг цаагуураа муулсан байна. Хүнд буян хийдэг хүн бурууд мууд хэзээ ч уруу татагдахгүй ээ! Киногоор мануусыг доромжлоод хаячихлаа, ингэхэд монгол юмуу? Муусайн хятадын эрлийзүүд мануусыг доромжилоод байна уу?
Би бөө хүн. Баярлаад үзсэн, ерөөсөө таалагдаагүй, сэтгэлд хүрээгүй гонсойсон. Мэдэхгүй юм байж битгий кино хий! Өнгөц худлаа кино! Гутарсан, монгол кино хэзээ сайжирнаа?
Шар гэгээ УСК үзээд үнэндээ уйлсан, эхнэр бид 2 цурхирсан, ойрд ийм гоё кино үзсэнгүй. Нөгөө киног нь мэдэхгүй ээ
Шар гэгээг үзсэн, таалагдсан шүү!
Шүүмж гэж ийм юм байдаг юмуу? Хүмүүжлийн ч юм шиг, аятайхан юм бишүү? Соёлын яам нь дэмждэг болуу? Ёстой сонин салбар бна, дараа бичвэл ахиж уншинаа
Сайн шүүмж бна, ахиад олон кинонд бичээрэй
Энэ 2 киног үзээгүй, шүүмжийг нь уншихад ойлгомжтой, цаг завгүй бидэнд ямар киног нь үзэх бэ гдгийг хэлээд өгчихөж бгаан бишүү, амар санагдлаа. Хэрэгтэй юм бна
Эмээ нь Шар гэгээг үзсэн, уйлсан
Сэр сэр салхийг манай найз үзсэн, асуусан чинь толгой сэгсэрсэн, юун оскарт явах гсн
Аль алинийг нь үзээгүй, кинотеатрт ажилдаг дүүгээсээ асуусан. Сэр сэр салхийг муу кино бсон бна гэж хэлсэн. Би ямар кино үзэх биш, сонссоноо л хэллээ
Охинтойгоо Шар гэгээг үзсэн, зөндөө уйлсан, гоё кино болсон бна лээ
Манайхан оскарт очиж шившигээ тарих вий дээ! Манай киночид бас л халтар хачин юм хийгээ биз, ойлгомжтой. Шүүмж бичсэнг бодоход олигтой лав биш байхаа,
Юун оскар, ичиж үхмээр кино гэсэн ш дээ
Киноны шүүмж ойрд уншаагүй, сайхан шүүмж байна.
Оскарт очиж оркдох гэж бгаа юмуу ха ха ха
Оскарт очиж шившигээ хутгах бий дээ, гадныхан соёлтой болхоор хэлэхгүй л дээ, ирээд өөрсдийгөө магтаад, цуурч өгнө, үзхээр олигтой юм бдагүй л бдаг ш дээ, монгол кино үздэггүй хүн бнаа
Тэр бөө хүүхэд нойлд орчоод боовоо саадаг гэж сонссон, манайхан ийм л юм хийнэ дээ ккк
Зөв өө, шүүмж сайн бичигдэх ёстой
Киночид ёстой шүүмж сонсож чаддагүй хүмүүс, гэтэл шүүмж байж кино хөгждөг шүү
Цочитол нь шүүмж бичээч! Үхсэн яадгын, үнэнг нь хэлэхгүй бол сохор явсаар мөхнө. Одоо баахан худлаа кино хийдэгээ болимоор бнаа, үзэх олигтой монгол кино хэзээ хийх хүмүүс бэ?
Хошин шогынхон киноноос зайлчих тэх үү? Банш Батаа, пялдага Баярмагнай гээд өарсдөө мэдэж бгаа байлгүй, кино самархаа болино уу? Намаг болголлоо! Үзэгчдийг хашраахаа зогсооно уу?
Гошин шогыхонд эзлэгдээд бгаа киночид мяа болоод тэр биз, манай гошин шог бол жинхэнэ монгол оркчууд ш дээ, хөгжил биш уналт л авчирна
Хошин шогынхон кинонд тоглохоор инээх гээд автоматаар хардаг, уйлхаар нь бүр гайхаад тгээд л кино будаа
Шүүмжээ ахиад бичээрэй, хошин шогчид кино самарч бгаа талаар
Шүүмж их таалагдлаа
Шүүмжийг уншлаа, ахиад шүүмж уншья, ахиад бичээрэй
Хуучны схн кино шиг гээд Шар гэгээг сонссон
Сэр сэр салхи мяа гсээн, оскар бол болиорой гэе!
Манай монгол кинонд өнөө хэд л дандаа тоглох юм, өөр жүжигчид байдаггүй юмуу? Сүргээрээ энд тэнд зөрөлдөөд тоглоод бх юм болиосой, царцаан нүүдэл шиг утгагүй ш дээ, тийм кино үзхээр шал худлаа, дээрээс нь мяа найруулагчтай ккк
Ямар гоё шүүмж бичээ бэ?
Сайхан шүүмж бичээд ббал манай киноныхон өөрчлөгдөнөө, шүүмж бдаггүй бхоор анзаарч мэддэггүй, энэ салбарт шүүмж хэрэгтэй, хөгжил ярья гэвэл сургалтаас гадна шүүмж бичдэг судлаачидаа дэмжих хэрэгтэй, бие биендээ атаархсан монгол зангаас болж шүүмж булшлагдсан
Киноноосоо илүү шүүмж сонирхолтой юм
Кино судлаач гэж байдаг юмуу? Хачин кино хийгээд бгаа “ би чадна”-уудыг хяргаад өгөөч! Дураараа наргиж Дунд чөмгөөрөө жиргэсэн улсууд, үзхээс муухай кино хийчээд магтаад бхын, ойлгохгүй юм бноо, монгол кино үзэхээс дургүй болсон
Ахиад шүүмж оруулахгүй юмуу? Хүлээгээд л бгаа шүү
Монгол киног шүүмжлээд схн салхи оруулаад өгөөрэй! Үзэгчдээ алдаж дууслаа, сайн кино хийж бгаа бусаддаа гайтай нөхөдүүд бие биенээ хөөргөөд хачин юм хийх юмаа, шүүмж их бичиж бж л тэд нарын учрыг олно, манайд шүүмж бхгүй учраас муу кино их хийгдэж бна гэж боддог. Шүүмж угаасаа байх ёстой!!! Дэмжиж бна
Yaaaag bgaa bodit baidaliig yagaad muulj, doosh n hiij baina geed dugneed baina we? Uuruu ali gesegt amidraad gatschihsan hun be? Zahiin horoolold ochood hamgiin ehnii aild orood uzeerei. Medehgui yumaa buu shuumjil.
үг үсгийхээ алдааг эхлээд хянаад, засчихаад хүн шүүмжилнэ үү