Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хуульч Ц.Мөнхбат: Нийгэмд нэг асуудал дэгдэнгүүт түүнийг намжаах зорилгоор юу ч хамаагүй ярьж, хуулийн зохицуулалтуудаа өөрчлөөд байж болохгүй DNN.mn

Хуульч, өмгөөлөгч Ц.Мөнхбатаас тодрууллаа.


-Та ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын мэдээлэл хийснийг харсан уу?

-Харлаа.

-Тэгэхээр тэдгээр согтуугаар жолоо барьсан гэх 33.000 хүнийг хууль хэрэгжиж эхлэхээр торгож шийтгэнэ гэсэн үг үү. Яг юу гэсэн үг юм бол?

-Энэ бол хүний эрхзүйн байдлыг дордуулсан шийдвэр. Ялангуяа Монгол Улсын Үндсэн хуулинд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэж заасан. Тэр утга агуулгаараа хүний эрхзүйн байдлыг дордуулж буцаан хэрэглэхгүй. Тэгвэл 1937 оны хэлмэгдүүлэлттэй энэ тэнцэнэ. Тэр үеийн бүх үйлдлээ буцааж хэрэглэх болчихоод байгаа биз. Хэн нэгэн улстөрч гарч ирээд л ийм шийдвэр гаргаад байвал энэ нь маш хортой, аюултай. Өөрөө хууль хэрэгжиж эхэлснээс хойш гэдэг юм яриад байна.

-Тэгсэн хэрнээ хууль хэрэгжих байтугай хэлэлцүүлж эхлээгүй байхаас өмнөх үеийн тоо баримт дурдаж байгаа нь эргэлзээтэй байна л даа?

-Энэ бол наад захын хуулийн ангийн оюутнуудын ч мэддэг асуудал шүү дээ. Яг энэ хуулийн төслөө ч өргөн бариагүй. Олон нийтээр ч хэлэлцүүлээгүй. Дөнгөж сайд болчихоод ингэж хэлж болохгүй. Сайд хүн Улсын их хурал биш. Улсын их хурлын дарга ч биш шүү дээ. Зүгээр л нэг сайд өөрийн үзэл бодлоо шууд Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгож оруулж ирээд, хуулийг ингэж өөрчилнө гэдэг нөхцөл байдал руу орж болохгүй. Энэ хүн бүхэл бүтэн салбарыг төлөөлж байгаа шүү дээ. Эрдэмтэн судлаачдаас судалгаа авна. Асууж тодруулна. Хуульчдаар наана нь хэлэцүүлнэ. Сайд болонгуутаа хэн нэг нь шууд хуулийг өөрчлөөд байж болохгүй. Жишээ нь, бага насны хүүхэд гэдэг нь 14 хүртэлх насны хүүхдийг тооцож байсан бол 16 болгоно гэнэ. Эрхзүйн онолын үүднээс бид иргэний эрхзүйн харилцаа бүрэн бус чадамж, бүрэн чадамж гэх мэтээр судална. Зөвхөн иргэний эрхзүй дээр ч биш. 14-16 насны хүүхдэд тодорхой төрлийн гэмт хэргийн ял шийтгэл гэх мэтээр судлах ёстой. Бүхэл бүтэн шинжлэх ухааны эсрэг ийм зүйл ярина гэдэг нь хэтэрхий поп байна. Юуны тулд шинжлэх ухааны онол, үзэл баримтлал, хандлагууд байгаа билээ. Нийгэмд нэг асуудал дэгдэнгүүт тэр асуудлыг намжаах зорилгоор юу ч хамаагүй бураад байж, хуулийн зохицуулалтуудаа өөрчлөөд байж болохгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *