Categories
гадаад мэдээ

iPhone 15-ын халалтыг засах шинэчлэлийг гаргажээ DNN.mn

Америкийн Apple компанийн хамгийн сүүлийн үеийн iPhone 15 загварын ухаалаг гар утаснуудыг хэт халахад нөлөөлж буй шалтгааныг шийдэх iOS үйлдлийн системийн 17.0.3 шинэчлэлийг лхагва гарагт гаргалаа.

“Энэхүү шинэчлэл нь зарим алдааг засах чухал шийдлүүд, аюулгүй байдалтай холбоотой шинэчлэлүүдтэй бөгөөд iPhone гар утсыг тооцоолж байснаас илүү халахад нөлөөлж байх магадлалтай асуудлыг шийднэ” гэж үйлдлийн системийн өөрчлөлтийн талаарх мэдээлэлд дурджээ.

Apple компани шинэ iPhone гар утаснууд нь хэт халж байгаа тухай олон нийтийн сүлжээнүүдээр гарсан мэдээллийг өнгөрсөн амралтын өдрүүдэд хүлээн зөвшөөрсөн юм. Тус компанийн мэдээлснээр, уг асуудал нь зөв тохируулаагүй зарим аппликейшн, iOS дэх алдаанууд болон илүү ачаалал шаарддаг тохиргоо зэрэгтэй холбоотой байжээ.

Лхагва гаргийн шинэчлэлт нь iOS дэх асуудлуудыг шийдэх ажээ. Аппликейшн хөгжүүлэгчид ч мөн шинэ iPhone-ы халалтад нөлөөлөх хэмжээний ачаалал үүсгэж буй аппликейшнүүдийг засаж сайжруулах шинэчлэл хийж эхэлсэн байна.

Apple-ийн мэдэгдсэнээр, хэт халж байгаа шалтгаан илүү үнэтэй Pro, Pro MAX загваруудын титан болон хөнгөн цагаан хүрээтэй, мөн шинээр нэвтрүүлсэн USB-C цэнэглэх оролттой ч холбоогүй ажээ.

“Бүх iPhone гар утас хуучин мэдээллийг сэргээх, утасгүйгээр цэнэглэх, өндөр график дүрслэлтэй аппликейшн ашиглах, тоглоом тоглох үед, мөн өндөр чанартай дүрс бичлэг дамжуулах үед халж байгаа мэт мэдрэгддэг” гэж компанийн цахим хуудсанд бичжээ. Түүнчлэн температуртай холбоотой илэрхий анхааруулга гарч ирээгүй тохиолдолд iPhone-ыг хэрэглэхэд аюулгүй гэдгийг Apple мөн мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *