Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобус нийлүүлэхэд оролцсон БНСУ-ын хоёр иргэнийг нэг сар хорихоор болжээ DNN.mn

Автобус нийлүүлэгч “Zyle Daewoo Bus” болон худалдан авагч “Тэнүүн-Огоо” компанийн дунд зуучлагч хийж байсан байж болзошгүй хоёр солонгос иргэнийг энэ сарын 2-нд баривчилсан. Тэднийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ.

Учир нь оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг прокуророос шүүхэд ирүүлжээ.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол “Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо нэр бүхий хүмүүстэй үйлдлээрээ санаатай нэгдэн, уг хэрэгт хамжигчаар хамтран оролцон ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан БНСУ-ын иргэн Лий Жунг Сууб /Lee Jung Seob/, Ким Киабаум /Kim Keabaum/ нарыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Тус шүүх 2023 оны аравдугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул прокурорын саналыг үндэслэлтэй гэж дүгнэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ” хэмээн тоймлов.

Харин аравдугаар сарын 1-ний өдөр “Тэнүүн-Огоо” ХХК-ийн байранд хэвлэлийн хурал хийсэн “Zyle Daewoo Bus” корпорацын дэд ерөнхийлөгч Ким Ки Ёл нарын хоёр иргэнээс мэдүүлэг аваад явуулжээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *