Categories
мэдээ энтертаймент-ертөнц

ДЭМБ-аас сургуулийн орчинд тамхи болон электрон тамхи татахыг хориглохыг уриалжээ DNN.mn

Хүүхэд залуу үеийнхний эрүүл мэндийг хамгаалахын тулд сургуулийн орчинд тамхи болон электрон тамхи татахыг хориглохыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас улс орнуудад уриаллаа.

Тус байгууллагаас “Тамхи татдаг 10 хүн тутмын ес нь 18 насанд хүрэхээсээ өмнө тамхи татаж эхэлдэг тул тамхи үйлдвэрлэгчид залуу үеийнхнийг “хайр найргүй” онилж байна“ гэж тус байгууллагын хэвлэлийн мэдээнд дурджээ. “Нэг удаагийн тамхи, электрон тамхи худалдаалах замаар залуучуудад эдгээр бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах боломжийг олгож байна. Түүнчлэн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаарх анхааруулга дутмаг байна” хэмээн сэрэмжлүүлжээ.

Сургуулийн орчинд никотин, тамхи хэрэглэхийг хориглохоос гадна залуу үеийнхэнд зориулан эрүүл орчныг бүрдүүлэх гурван арга зам байгааг дурдвал, сургуулийн ойролцоо никотин, тамхины бүтээгдэхүүн худалдаалахыг хориглох, сургуулийн ойр орчимд никотин, тамхины бүтээгдэхүүнийг шууд болон шууд бусаар сурталчлахыг хориглох, тамхи, никотины үйлдвэрлэлийг ивээн тэтгэхээс татгалзах явдал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *