Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна DNN.mn

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 26-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 09 дүгээр сарын 26-наас 09 дүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  26-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 26-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +12…+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *