Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн гурван дүүрэгт нохой, муурын үржил хязгаарлах ажил хийгдэж байна DNN.mn

Нийслэлийн гурван дүүрэгт нохой, муурын үржил хязгаарлах ажил эхлээд байна.

Тодруулбал Сүхбаатар дүүрэгт 14 дүгээр хороо, Сэлбэ цэцэрлэгт хүрээлэнд байрлаж буй Дабль Өү Ветер компани нохой, муурын үржил хязгаарлаж байгаа бол Хан-Уул дүүрэгт 8 дугаар хороо, Дэнжийн 11 дүгээр гудамжинд байх Анд клиник компани хийж байгаа юм байна.

Нохой, муурын үржил хязгаарлах ажил Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт 8 дугаар сард эхэлсэн. Энэ жил 2,000 гаруй нохой, муурын үржил хязгаарлах ажил хийгдэхээс Чингэлтэй дүүрэгт гэхэд 333 нохойд хийжээ.

Иргэд нохой, муураа авч очин үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх боломжтойг УБЗАА-наас мэдээллээ.

Эдгээр дүүрэгт хийж дууссаны дараа Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд үржил хязгаарлах ажлыг зохион байгуулах аж.

Улаанбаатарын хэмжээнд 48,128 нохой, 2.139 муур тэжээвэр буюу эзэнтэй бөгөөд 3,000 гаруй эзэнтэй нохойн үржлийг зогсоох мэс ажилбарыг хийх юм байна.

One reply on “Нийслэлийн гурван дүүрэгт нохой, муурын үржил хязгаарлах ажил хийгдэж байна DNN.mn”

Золин нохойг 100 хувь бууд Чимээгүй хот орчмоор тэнэмэл ноход их байдаг гэсэн.Тэд хагас галзуу болсон.Хүн барина шүү.бүгдийг бууд хайрлах хэрэггүй,Хойтон бас л олон тоогоор үржинэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *