Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна DNN.mn

2023 оны 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 26-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд нутгийн баруун хагаст, 23-нд ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 23, 25-нд нутгийн зарим газраар, 24-нд Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +21…+26 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +15…+20 градус дулаан байна. 23, 25-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *