Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ DNN.mn

Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэх үед Улаанбаатар хотын замын түгжрэл нэмэгддэг. Иймд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

Түгжрэл бууруулах үүднээс улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах өдрийг 20 хоног болгож сунгасан юм.

Тэгвэл 20 хоногийн хугацаа дуусаж өнөөдрөөс автомашиныг долоо хоногт нэг удаа улсын дугаарын тоогоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулдаг зохицуулалт хэвийн мөрдөгдөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *