Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“IPhone 15” загварын гар утсанд дараах өөрчлөлтийг хийжээ DNN.mn

“Apple” компани мягмар гарагт “iPhone” ухаалаг гар утасныхаа дөрвөн шинэ загвараа танилцуулсан.

Тэгвэо “iPhone 15” дараах өөрчлөлтийг хийжээ.

USB-C: “iPhone 15”-ийн энгийн хувилбарууд хар, шар, ягаан, хөх, ногоон зэрэг пастель олон өнгийн хувилбартай гарч байгаа бол “Pro” хувилбаруудын их бие титан материалаар хийгдсэнээрээ илүү хөнгөн, бат бөх болжээ. Мөн “Apple” Европын холбооны тавьсан шаардлагыг хүлээн авсан тул шинэ загварын гар утаснуудаа анх удаа USB-C холболтын стандарттайгаар гаргалаа.

48 мегапиксель: Шинэ “iPhone”-уудын онцлох өөрчлөлт нь арын камерын систем байв. “iPhone 15” болон “iPhone 15 Plus”-ийн үндсэн линзийн нарийвчлалыг 12 мегапикселээс 48 мегапиксель болгон ахиулжээ. Харин “Pro” хувилбарууд нь тус компанийн “Vision Pro” төхөөрөмжид зориулагдсан 3D бичлэг хийх боломжтой болсны зэрэгцээ “Pro Max”-ийн камер нь дүрсийг тав дахин татах дурантай болсон байна.

Үнэ: Энгийн хувилбарууд ба “iPhone 15 Pro”-ийн үнэ хуучиндаа буюу 799 болон 999 ам.доллар хэвээр байх бол “Pro Max”-ийн үнэ 100 ам.доллароор нэмэгдэж, 1199 ам.доллар болжээ.

А16 Bionic” чип: “iPhone 15”, “iPhone 15 Plus” загваруудын хувьд “А16 Bionic” чиптэй, 6.1, 6.7 инчийн “Super Retina XDR” дэлгэцтэй,  Харин “iPhone 15 Pro”, “iPhone 15 Pro Max” гар утаснууд нь  “A17 Pro” чиптэй, 6.1, 6.7 инчийн дэлгэцтэй байна.

https://www.yahoo.com/finance/news/iphone-button-first-time-16-195735372.htm

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *