Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойд зориулсан “Нутгийн буян” группийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо. 27 сая төгрөгийн шагналын сантай тус барилдаанд 33-н улсын цолтон, 94-н аймгийн цолтон, 1 сумын цолтон зодогложээ.
Энэхүү намрын нээлтийн барилдаанд “Алдар” спорт хороо, “Даян” дэвжээ, “Мөнхөд Ашидын Зам” ХХК-ий бөх Монгол Улсын харцага Ш.Пүрэвгарьд долоо даван түрүүлж, “Алдар”спорт хороо, “Түшээт Ханы Аварга” дэвжээ “Пирамид Орд” ХХК-ий бөх Монгол Улсын өсөх идэр начин Э.Даш үзүүрлэлээ.
Харин дунд шөвөгт улсын харцага Н.Золбоо, улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдсэн юм.