Categories
мэдээ эдийн-засаг

Төмрийн хүдэр, баяжмалыг ирэх долоо хоногоос биржээр арилжаална DNN.mn

Монголын хөрөнгийн бирж/МХБ/-ээр дамжуулан, төмрийн хүдэр, баяжмалын анхны арилжааг есдүгээр сарын 15-нд буюу ирэх долоо хоногийн Баасан гаригт хийхээр болжээ.

“Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газар, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК худалдагчаар бүртгүүлж, гэрээ байгуулсан байна. Иймээс МХБ тус компаниудын захиалгыг хүлээн авч, төмрийн хүдэр, баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар болсон нь энэ аж.

УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталснаар энэ оны зургадугаар сарын 30-наас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Уг хууль батлагдсантай холбогдуулж, нүүрсийг МХБ-ээр дамжуулан арилжаалах болсон. Тухайлбал, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржээр 3.5 сая тонн нүүрсийг 43 удаагийн арилжаагаар, хил нөхцөлөөр борлуулснаар 121.7 сая ам.доллар буюу 420.0 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон гэдгээ саяхан мэдээлсэн.

Биржээр арилжаа хийгдсэнээр борлуулалтын үнэ нээлттэй, ил тод мөн нүүрсний хулгай зэрэг асуудлаас сэргийлэх боломж бүрдэж буйн зэрэгцээ татварын орлогыг ч өсгөөд буй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *