Categories
мэдээ улс-төр

Герман улсаас Монгол улсад суух Элчин сайдаар Хэльмут Рудольф Кулитц томилогджээ DNN.mn

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг Гадаад харилцааны Дэд сайд Г.Амартүвшинд гардуулж өглөө.

Элчин сайд Хэльмут Рудольф нь 1992 оноос хойш Холбооны Гадаад Харилцааны Яамд ажиллаж ирсэн. Тэрбээр Египет, Болгар, Австри, Конго, Нигер, Чад улсууд дахь ДТГ-т болон Бүгд Найрамдах Чад Улсад Элчин сайдаар ажиллаж байсан юм.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны Дэд сайд Г.Амартүвшин “Монгол, Германы харилцаа иж бүрэн түншлэлийн хүрээнд эрчимтэй өрнөж байна. Хоёр орны харилцааны түвшин шат ахиулах, ирэх жил тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг өргөн хүрээнд зохион байгуулж, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхийг чухалчилж байна. Мөн Элчин сайд Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж, идэвх чармайлттай ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *