Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг наймдугаар сарын 1-ний өдрөөс авч эхэлсэн. Бүртгэлийн шугам нээгдсэн 3 хоногийн хугацаанд 50137 хүүхэд “E-MONGOLIA” системээр дамжуулан цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ илэрхийлж, бүртгэлээ баталгаажуулжээ. Бүртгэл энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142,798 хүүхэд байна. Энэ нь нийт хүүхдүүдийн 30 гаруй хувь нь 3 хоногт бүртгэлээ баталгаажуулсан гэсэн үг юм.
Та хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх
Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх ёстойг анхаарна уу.