Categories
мэдээ

Улсын хэмжээнд 3.6 сая мал хорогджээ DNN.mn

Том малын зүй бус хорогдол энэ оны эхнээс зургаадугаар сарын 10-ны байдлаар 3.6 саяыг давж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19.2 дахин өссөн байна. 2022 оны эхний таван сард 185 000 орчим том мал эндэж байв. Түүнчлэн өнгөрөгч сард хорогдсон малын 48.8 хувь буюу 1.8 саяас илүү мал хорогджээ. Том малын зүй бус хорогдолд хонь 1.6 сая, ямаа 1.5 сая байсан бол үхэр 307 400, тэмээ 194 700, үлдсэн нь адуу байна.

Улсын хэмжээнд 2022 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 30.9 сая хээлтэгч малын 20.1 сая (65.3%) нь 2023 оны эхний тавдугаар сард төллөсөн байна. Эм хонины 71.7 хувь, эм ямааны 62.6 хувь, үнээний 54.8 хувь, гүүний 44.1 хувь ,ингэний 33.3 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 85.9 хувь буюу 17.3сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 6.4 (26.9%) саяар буурсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *