Categories
гадаад мэдээ

Вьетнамын Засгийн газрын тэтгэлэг зарлагджээ DNN.mn

Бүгд найрамдах социалист Вьетнам улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах сонгон шалгаруулалт зарлагдлаа. Энэ талаар БШУЯ-наас мэдээллээ.

Нэг. Тавигдах шаардлага

  • Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй);
  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);
  • Докторын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь магистрын зэрэгтэй Монгол Улсын иргэн (магистр зэрэгтэй, голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны);
  • Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл, хяналтын тоо:

  • Олон улсын харилцаа
  • Аялал жуулчлал
  • Хүнсний инженерчлэл
  • Анагаах ухаан
  • Соёлын өвийн сэргээн засварлах
  • Усны нөөцийн менежмент
  • Сэргээгдэх эрчим хүч

Гурав. Бүртгэл

  • Бүртгэл 2023 оны зургаадугаар сарын 20-30-ны 17:00 цаг хүртэл цахимаар явагдана.
  • https://scholarship.esis.edu.mn/холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

Бакалаврын сургалтад бүргүүлэх иргэд:

  • Цахим өргөдөл;
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Англи хэлээр 200 дээш үгтэй байх/;
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж Англи хэл дээрх орчуулгын хамт байх/;
  • Их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн дүнгийн хуулбар, Англи хэл дээрх орчуулгын хамт /Их, дээд сургуулийн 1, 2 дугаар ангид суралцдаг тохиолдолд/;
  • Гадаад паспортын хуулбар;
  • Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой.
  • БНСВУ-ын тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл
  • Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/

Магистр, докторын сургалтад бүртгүүлэх иргэд

  • Цахим өргөдөл
  • Тодорхойлох захидал /Багш-1, ажлын газар-1/;
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ, суралцах хөтөлбөр, төлөвлөгөө /Монгол хэлээр 500 дээш үгтэй байх/;
  • Дээд боловсролын зэргийн диплом, дүнгийн жагсаалтын хуулбар нотариатаар баталгаажуулж Англи хэл дээрх орчуулгын хамт байх/;
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд заавал хавсаргах)
  • Гадаад паспортын хуулбар;
  • Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia-с татаж авах боломжтой.
  • Эрүүл мэндийн хуудас /Англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *