Бүгд Найрамдах Солонгос Улсад монгол иргэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өчигдөр цацагдсан.
Энэ талаар Гадаад Харилцааны Яамн “Монгол Улсын иргэн М нь БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн.
Хэрэг дөнгөж шалгагдаж байгаа. Мөн хувь хүний нууцтай холбоотой асуудал тул сэжигтэн болон хохирогчийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв.