Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн долоо дахь удаагийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Австри улсын Вена хотын Ратхаусплатц цэнгэлдэхэд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэгтэй шигшээ багийн тоглолтууд өнөөдөр эхэллээ. Эхний тоглолтоо Унгарын шигшээ багийн эсрэг хийж 21:19 онооны харьцаатайгаар ялалт байгуулав. Тоглолтын сүүлийн оноог О.Энхбаатар авсан бөгөөд А.Ананд 12 оноо авч багаа тэргүүллээ.
Хэсгийн хоёр дахь тоглолтоо Швейцарын шигшээ багтай 20:00 цагаас хийнэ.
Мөн зургаадугаар сарын 2-нд 20:00 цагаас Швейцарын багийн эсрэг, 21:25 цагаас Япон улсын шигшээ багтай тоглосноор хэсгийн шатны тоглолтуудаа өндөрлүүлэх юм.
Эрэгтэй, эмэгтэй дөрвөн хэсэг тус бүрийн эхний гурван шигшээ баг нь хасагдах шатанд шалгарах бөгөөд хэсгээс нэгдүгээр байраар гарвал шөвгийн 16-д шууд шалгарна. Хэрэв хэсгээс хоёр, гуравдугаар байраар гарвал урьдчилсан шатанд тоглох бөгөөд хожвол шөвгийн 16-д шалгарах юм.