Categories
мэдээ нийгэм

Ц.Уянгад эх орноосоо урвасан гэх зүйлчлэлээр хэрэг үүсгэжээ DNN.mn

“No War” хөдөлгөөний идэвхтэн Ц.Уянгад Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн Шалгах Газраас хэрэг үүсгэжээ. Тодруулбал түүнд Эрүүгийн хуулийн 19-р бүлэг, Үндэсний Аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн, мөрдөн шалгаж эхэлжээ.

Эрүүгийн хуулийн 19-р бүлэг нь эх орноосоо урвах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах, төрийн албан тушаалтны амь биед халдах, Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах, Зэвсэгт үймээн дэгдээх, Хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэх, хорлон сүйтгэх, Экстремист үйл ажиллагаа явуулах, Үндэсний эв нэгдлийг бусниулах, Төрийн нууцыг хууль бусаар олж авах, тагнуул хийх, Төрийн нууцыг задруулах, Төрийн нууцыг үрэгдүүлэх, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэх мэт зүйлтэй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *