Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-ФОТО: БНТУ-ын газар хөдлөлтийн дараах дүр зургийг харуулсан “Нуранги” үзэсгэлэнгээс… DNN.mn

БНТУ-д Хатая мужийн Хатая хотод болсон байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдсэн газар хөдлөлтийн гамшгийн дараах нөхцөл байдал, үүссэн хор уршиг, аж амьдралыг гэрэл зурагт буулгасан “Нуранги” үзэсгэлэн “Сүхбаатарын талбай”-д болж байна.

Үзэсгэлэнгийн талаар Гэрэл зурагчин Э.Ганзориг “Тухайн хотод хүний амь эрсдэж, эд хөрөнгө сүйрч, их хэмжээний хохирол учирсан. Гэр оронгүй болсон иргэдийн өөдөөс камераа чиглүүлнэ гэдэг их хүнд үе байсан. Туркт тохиолдсон гамшгийн үеэр авсан гэрэл зургаар дамжуулан монголд ч гэсэн газар хөдлөлт болор эрсдэлтэй учир сэрэмжлүүлэг болгох үүднээс үзэсгэлэнгээ дэлгэсэн” хэмээн ярилаа.

ФОТО СУРВАЛЖЛАГА:

“Нуранги” гэрэл зургийн үзэсгэлэнгийн зарим зургаас хүргэж байна