Categories
мэдээ нийгэм

Өсвөр насны охид нэгийгээ зодсон хэргийг шалгаж байна DNN.mn

Ерөнхий боловсролын сургуулийн сурагч охид нэгнээ дээрэлхэж, зодож байгаа бичлэг цахим орчинд түгээд буй. Энэ талаар цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр иргэн С-ээс “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны 16 давхарт 2023 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр манай охиныг зодсон байна” гэсэн гомдол, мэдээлэл ирүүлжээ.

Гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн холбогдогч охидуудыг тогтоож, шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Бичлэгт гарсан охидыг нийслэлийн 21 дүгээр сургуулийн сурагчид байж болзошгүй гэдэг мэдээллийг эх сурвалж өгөөд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *