Улаанбаатар хотод дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-наас эхлээд байгаа. Засвар хийх хугацаанд халуун ус хязгаарладаг.
Маргааш буюу тавдугаар сарын 22-30-нд дараах байршлуудад дулааны шугамын засвар хийх хуваарьтай байна.
- Карьер
- Буян ХХК
- 013-р анги
- Төв цэвэрлэх байгууламж
- 21-р хорооллын орчмын хэрэглэгчид
- Буянт-Ухаа I,II хороолол
- Нисэх орчим.
“УБДС” ТӨХК-аас тайлбарласнаар, найм хоногийн хугацаанд Сонсголонгийн гүүрэн доорх дулааны шугамд урсгал засвар хийх юм байна.
Бага тойрог орчмын хэрэглэгчдийнхийг наймдугаар сарын 1-н хүртэл, бусад байршилд 7-14, 21 хоног халуун ус тасална хэмээн мэдээлж байв.