2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 274,596,109 төгрөгийн үнийн дүн бүхий 847,487 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Инвескор ББСБ ХК (INV +6.36%), Багануур ХК (BAN +4.98%), Үндэсний хувьчлалын сан (XOC +4.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Женко тур бюро ХК (JTB -12.91%), Баянгол зочид буудал ХК (BNG -8.57%), Дархан нэхий ХК (NEH -6.72%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 31,074 ширхэг нэгж эрх 13,176,078 төгрөгөөр,
-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 18 ширхэг бонд 1,733,000 төгрөгөөр,
-“Хангад Эксплорэйшн” ХХК-ийн 2 багц /12,800 тонн/ баяжуулсан сул коксжих нүүрс 10,368,000 юань буюу 5,125,420,800 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 5,414,916,987 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс 0.73% хувиар өсч, 36193.69 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,573,506,590,968 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.