Categories
мэдээ нийгэм

ЗИНДЭЖЭНИЭС ТӨВ АЗИ ХҮРТЭЛ:ОРОН ЗАЙ, ЦАГ ХУГАЦААГААР ӨРТӨӨЛСӨН МЯНГАН ЖИЛИЙН НАСТ ШААЗАНГИЙН СИМФОНИ DNN.mn

Хятад улсын Зиндэжэнь хотын Керамик урлалын музейд буй шаазан аяга.4 дүгээр сарын 19-нд авсан зураг. /Синьхуа/


Хэдэн зууны тэртээд Төв Азийн худалдаачдын жингийн цуваа Хятадын Зиндэжэнь хотод үйлдвэрлэсэн шаазан эдлэлүүдийг нар шатам халуун говь цөлийг гатлан нутагтаа аваачдаг байлаа.Тэмээнд ачсан шуудайтай шаазан эдлэлүүд хоорондоо хавиралдан дуугарах нь хонх жингэнэх мэт.Энэхүү чимээ нь хуй салхи мэт алс холыг туулна.Шаазангийн сим­фонийн эдгээр анхны но­тууд өнөө хэр нь сонсогдсоор л.

Хятадын шаазан урлал өнө эртний түүхтэй бөгөөд тус улс нь дэлхийн шаазан урлалын төв юм.Тэр дундаа Хятадын зүүн нутгийн Зянси мужийн Зиндэжэнь хот нь мянган жилийн түүхт шаазан урлалаараа хамгийн алдартай бөгөөд “шаазангийн нийслэл” гэгддэг.Энд хийсэн бүтээгдэхүүнүүдийг эзэн хаа­ны ордонд хүргэдэг байлаа.

“Хятадын шаазан эдлэлийн хамгийн алдартай газар бол Зиндэжэнь. Энэ газар шаазан эдлэлээрээ өнө эртнээс алдартай” гэж Казахстаны Үндэсний музейн Археологи, угсаатны зүйн газрын дарга Пердехан Мусырманкул ярив.Эртний Торгоны зам бий болсноор шаазан эдлэлийн худалдаа улам бүр цэцэглэн хөгжих болсон юм.Сүн улсын үеэс л Зиндэжэнийн шаазан эдлэлийг Төв болон Баруун Ази, цаашлаад Европ болон Африк тив рүү их хэмжээгээр экспортолж ирсэн.Зарим судлаачийн ярьснаар, 16-18 дугаар зуунд 300 сая орчим хятад шаазан эдлэл Европт хүрчээ.Их Британийн керамик эдлэл урлаач Эдмунд де Ваал Зиндэжэниэр аяласныхаа дараа ярихдаа “Энд байгаа бүх зүйл нь алс хол руу шаазан илгээх зорилготой мэт л санагдлаа” гэжээ.

Соёлын биет бус өв харгалзагч Ло Ситан тунгалаг шаазан аяга үзүүлж буй нь.Хятад улсын Зиндэжэнь хотод 4 дүгээр сарын 18-нд авсан зураг. /Синьхуа/

Төв Ази бол Зиндэжэнийн шаазан эдлэлийг Өрнөдийн улс орнууд руу экспортлох чухал цэг болохыг П.Мусырманкул онцлон тэмдэглээд “Хятадад үйлдвэрлэсэн шаазан таваг, лонхууд олон зууны тэртээгээс эртний Торгоны зам дагуух Казахстаны хотуудад алдар­тай байсан” гэв.

Хятадын шаазан барууныг зорьж байхад Төв Азийн соёл зүүн тийш тэлж байлаа.Зиндэжэнийн Эзэн хааны шаа­зан шатаах зуухны музейн захирал Вэн Яньзюнийн хэлснээр, Юань гүрний үед хийгдсэн хөх болон цагаан өнгийн шаазан эдлэлүүдийн зарим нь хэлбэрийн хувьд найман талтай байдаг аж.Энэ нь Хятадын уламжлалт шаазан эдлэлтэй харьцуулахад тэр үеийн шаазан эдлэлийн илүү хурц шийдэмгий шийдэлд Төв болон Баруун Азийн төмөр хийцийн хэв маяг илт нөлөөлсөн болохыг харуулж байна.Эдгээр бүс нутгаас “усан үзмийн мод” зэрэг нийтлэг хээ, хэв загвар Хятад руу мөн нэвтэрчээ.

“Зиндэжэнийн эзэн хааны шаазангийн зууханд үйлд­вэрлэсэн шаазан эдлэлүүдийн нэлээд хэсэг нь бусад оронд зориулан тусгайлан хийсэн бэлэг юм. Төв Ази руу илгээсэн олон эд зүйл нь тухайн бүс нутгийн улс орнуудын онцлог болон зан заншилд нийцүүлэн “хүндэт­гэлийн илэрхийлэл” болгон хийгдсэн байдаг” гэж Вэн Яньжун нэгэн гүцний сэнжний талаар тайлбарлахдаа яриад “Энэ тав мэт товойлгож гаргасан хээг Төв болон Баруун Азийн төмөр хийцийн хэв загварыг дууриалган хийсэн байх жишээтэй” гэлээ.

Керамик эдлэл үйлдвэр­лэгч компанийн менежер Оуян Ци үзэсгэлэнгийн үеэр Узбекистаны нэгэн дип­ло­матчтай уулзжээ.Тэр дипломатч тус компанийн бүтээгдэхүүнүүдийг ихэд таа­шааж, Узбекистанд үйлд­вэрээ нээхийг санал болгосон байна.“Бидэнд керамик хав­тангийн маш сайн төсөл байна” гэж тухайн дипломатч саяхан хятад хэлээр дуут мессеж илгээснийг Оуян Ци сонсоод ихэд баярлаж, хамтын ажиллагааг хөгжүүлэх урам зориг дүүрэн байна.

“Бид тэдний соёлыг ойлгож байна” гэж Оуян Ци хэлээд, Төв Азийнхан яагаад Зиндэжэнийн шаазан эдлэлд ихэд дуртай болохыг тайлбарлажээ.Тэрбээр хэлэхдээ “Найз нөхөд, бизнесийн хамтрагчид байхаас үл хамааран бид нэг талыг барьсан соёлын экспорт хийж болохгүй.Бид бие биенээ сонсож, ойлгож, хүндэтгэх ёстой” гэсэн юм.

Шаазан эдлэлээс ул­баал­сан Хятад болон Төв Азийн соёлын солилцоо өнөө­дөр ч үргэл­жилсээр байна.“Бүс ба Зам” санаа­чил­гын хүрээнд Хятадын их дээд сургуулиудад суралцах бо­ломжийг олон улсын олон оюу­танд олгож байна.Тухайл­бал, Зиндэжэнийн Керамик Урлалын Дээд Сургуульд л гэхэд дэлхийн 60 гаруй улс орны хэдэн мянган га­даад оюутан суралцаж буй бөгөөд тэдний олонх нь Төв Азийн улс орнуудынх.Шаазан урлал нь төсөөллөө чөлөөт сэтгэлгээгээр бодит болгох боломжийг олгодог.Сүүлийн жилүүдэд Зиндэжэнь хотод инновацийг хөгжүүлж, бизнес эрхлэхээр 5000 орчим гадаадын иргэн очжээ.Төв Азитай соёлын солилцоо гүнз­гийрэхийн хэрээр тус бүс нутгийн уран бүтээлчид Зин­дэжэнийн нээлттэй, найрсаг бө­гөөд тайван амгалан бай­далд улам бүр татагдаж бай­­на.Тэд керамик урлалын соёлыг судалж, шаазан эд­лэл хийх технологийн инно­вациас суралцахаар тэнд очицгоодог.Энэ хот яг л ха­чир­халтай бөгөөд эмзэг мөрөөдлийг бат бөх, бодит болгон хувиргадаг нүсэр том зуух л гэсэн үг.Соёлын олон янз байдал нь соёлын солилцоог идэвхжүүлж, соё­лын солилцоо нь харилцан суралцах явдлыг хөхиүлэн дэмжиж, харилцан суралцах нь хөгжлийг дэмждэг.

Өнөөгийн Зиндэжэнь хо­тод зав чөлөөгүй өрнөх бизнесийн түншүүдийн яриа хэлэлцээ, уран бүтээлчдийн бүтээл туурвил, гадаад оюут­нуудын харилцаа холбоо зэрэг нь олон зуун жилийн түүхт симфонитой нийлж, 5000 километрийн зайд ор­ших Казахстаны Үндэсний урлагийнмузейд Хятадын шаазан эдлэлүүдийг хуучин цагийнх шиг л гялалзуулж байна.

Соёлын биет бус өв тээгч Тан Пэнхуэй ваар урлаж буй нь.Хятад улсын Зиндэжэнь хотод 4 дүгээр сарын 18-нд авсан зураг. /Синьхуа/

Шаазан урлал нь цаг хуга­цаа, хил хязгаарт захи­рагд­­даггүй.Уран бү­тээлч­дийн ур ухаан, гар ур­­чуу­дын ур чадварыг агуул­даг шаазан урлал нь соёл иргэн­шил хоорондын соёлын солил­цооны гэрч болсоор байна.Чих тавин сонс, шаазан­гийн симфони та бүхэнд сонстох нь гарцаагүй.


ХЯТАД-ЕВРОП ЧИГЛЭЛИЙН АЧААНЫ ГАЛТ ТЭРЭГНҮҮД ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААНД ИХЭЭХЭН ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БАЙНА

Хятад-Европ чиглэлийн олон улсын төмөр замын тээврийн нэг хэсэг болон явж буй ачааны галт тэрэгнүүд нь Евразид ачаа тээвэрлэхшинэ аргазам төдийгүй эдийн засгийн хөгжлийн шинэ боломжийг бий болгож байна гэж Казахстаны мэргэжилтэн Тимур Шаймергенов цохон тэмдэглэлээ.

Хятадын төмөр замын корпорацийн явуулдаг Хятад-Европ чиглэлийн чингэлэгт галт тэрэгнүүд нь Хятад, Европ, түүнчлэн “Бүс ба Зам” дагуух улс орон, бүс нутгийг холбодог олон улсын галт тэрэг юм. Эдгээр нь өндөр үр ашигтай, өргөн цар хүрээг хамарсан маршруттай, Евразийн янз бүрийн улс ор­нуудыг холбосон “чухал гүүр” бөгөөд Хятад болон Төв Азийн орнуудын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болж байна.

Хятадын Зянсу мужийн Ляньюньган боомт хот дахь Хятад-Казахстаны ложистикийн хамтын ажиллагааны бааз.2021 оны 11 дүгээр сарын 3-нд авсан зураг. /Синьхуа/

ШИНЭ БОЛОМЖ

Тавдугаар сарын 11-нд Хя­тадын зүүн нутгийн Зянсу мужийн Ляньюньган боомт хот дахь Хятад-Казахстаны ложистикийн хамтын ажиллагааны баазаас ачааны галт тэрэг хөдөлжээ.Тус галт тэрэг нь Хятад-Европын олон улсын төмөр замын ачаа тээврийн маршрутын хүрээнд Алматы хотыг зорьсон байна.

Ляньюньган боомт хот дахь Хятад-Казахстаны ложистикийн хамтын ажиллагааны бааз нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд олон улсын худалдаа болон эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд зориулсан биет платформын анхны төсөл юм.

Өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд Хятад-Европ чиглэлд олон улсын төмөр замын ачаа тээврийн зургаан өөр зам нээгдэж, энэ баазад ирсэн болон эндээс хөдөлсөн Хятад-Европ чиглэлийн чингэлэгт галт тэрэгнүүдийн нийт тоо 5000 давсан байна. Тус бааз нь Төв Азиас ирж буй ферро хайлш, калийн бордоо, хөвөн даавуу ачсан ачааны галт тэрэгнүүдийг хүлээж авсан тоогоороо улсдаа тэргүүлж байна.

Хятад-Европ чиглэлийн чин­гэлэгт галт тэргээр тээвэрлэж буй автомашины сэлбэг хэрэгсэл, цахилгаан бараа тэргүүтэй бүтээгдэхүүнүүд нь Казахстаны эдийн засгийн хөгжилд нэн чухал гэж “Lianyungang China-Kazakhstan International Logistics” буюу “Лянюнганы Хятад-Казахстаныолонулсын ложистик” ХХК ерөнхий менежерийн орлогч Азиз Искендиров ярилаа.

“Pinnacle Sports Products” ХХК нь гол төлөв соёл боловсрол, спорт, үзвэр үйлчилгээний бүтээг­дэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг. Тус компанийн үйлдвэрлэсэн цахилгаан скүүтерүүдийг Төв Азийнхан түгээмэл хэрэглэдэг.Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний ачаар Төв Азийн орнуудад манай компанийн ний­лүүлж буй цахилгаан скүүтерийн экспортын хэмжээ сүүлийн үед эрс нэмэгдэж байна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Юань Ди ярьсан юм.

Энэ оны 1-4 дүгээр сард 7.232 сая юанийн өртөг бүхий цахилгаан скүүтер экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 93.8 хувиар өссөн үзүүлэлт аж.

Т.Шаймергеновын хэлсэнч­лэн, Хятад-Европ чиглэлийн чин­гэ­лэгтгалттэрэгний үйлчил­гээний ачаар Казахстан улс Номхон далай руу шууд гарах боломжтой болсон байна.

ШИНЭ ЗАХ ЗЭЭЛ

Хятад улсын зүүн нутгийн Жөзян мужийн Шаосин хотын Кэцяо дүүргийн ачааны тер­ми­налаас Хятад-Европ чиглэлийн “Кэцяо” ачааны галт тэрэг долоо хоног бүр хөдөлж, Төв Азийн хэд хэдэн орноор дамжин өнгөрдөг.

Кэцяо нь бөс бараа үйлдвэр­лэлээрээ алдартай бөгөөд дэлхийн бөс барааны хамгийн том худалдааны бүс юм.Дэлхийн 190 гаруй улс орон, бүс нутгийн аж ахуйн нэгжүүд Кэцяогоос бөс бараа худалдан авдаг. Гадаадын 5500 орчим худалдан авагч болон гадаадын 1100 гаруй компанийн төлөөлөгчийн газар энд суурин ажилладаг бөгөөд өдөр тутмын худалдан авагчдын дундаж тоо 100 мянгаас буурдаггүй ажээ.

“Shaoxing Buting Textile” ХХК-ийн дэлгүүрээр 2017 онд Туркменистанынэг лхудалдаачин үйлчлүүлж байжээ. Тухайн үед бөс барааны зах зээлд Турк­менистаны компаниудтай хамт­ран ажилладаг Хятад дотоодын үйлдвэр цөөхөн байсан байна.Ингээд тус компанийн захирал Цянь Шуйцзян тэр жил бизнес аяллаар Туркменистаныг зорь­жээ.Тэрбээр маш олон захиал­гатайгаар нутаг буцаж байсан байна.Түүний хэлснээр, энэ бизнес аяллаас хойш нэг удаад дор хаяж нэг чингэлэг бөс бараа ачигддаг болсон бөгөөд нэг удаад ачигдах даавууны дээд хэмжээ нь хэдэн зуун мянган метрээр хэмжигддэг болжээ.

Мөн онд тус компани 20 гаруй сая метр хөвөн даавууг Төв Азийн орнуудад экспортолж байжээ. Тус компани Туркменистаны хэрэглэгчдэд танигдсанаар Кэцяо нь Туркменистаны хувьд бөс бараа импортын хамгийн том зах зээлболсон байна.

ШИНЭ ӨГӨӨЖ

Одоо өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, цахилгаан механик төхөөрөмж, цахилгаан бараа, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн гэх мэт хятад бараа бүтээгдэхүүнүүд Хятад улсын баруун хойд нутгийн Шинжаан УйгурынӨЗО дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтуудаар дамжин Төв Азийн орнуудын зах зээлд нэвтэрч байна.

2023 оны тавдугаар сарын 10-нд Хятадын төмөр замын кор­порацийнӨрөмч дэх салбарын мэдээлснээр, Хятад-Европын олон улсын төмөр замын ачаа тээврийн хүрээнд Хоргос шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр нэвтэрсэн ачаа тээв­рийн галт тэрэгний тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.9 хувиар өсөн 2715, Алашанькоу боомтоор нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 12.3 хувиар өсөн 2317 болжээ.

Хятадын зүүн нутгийн Жөзян мужийн Шаосин хотын Кэцяо дүүрэг дэх нэхмэлийн үйлдвэрийн дээжийн агуулахад нэгэн ажилтан даавууны дээжийг ангилж буй нь.2022 оны 11 дүгээр сарын 12-нд авсан зураг. /Синьхуа/

“Хятад-Европ чиглэлийн чингэлэгт галттэрэг нь даац их­тэй, тээвэрлэлтийн өндөр хурд болон тогтвортой эргэлттэй гэд­гээрээ онцлогтой. Энэ ачаа тээврийн галт тэрэгний үйлчилгээ нь далай болон агаарынтээвэртэй харьцуулахад олон давуу талтай” гэжХоргосдахь “Хунъань” олон улсын тээвэр зуучлалын компанийн төлөөлөгч Фан Чао ярилаа.

Түүний хэлснээр, сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад-Европын чиглэлд олон улсын төмөр замын ачаа тээврийн шинэ маршрутууд ашиглалтад орсноор ачаа тээвэрлэгчдэд хил дамнан ачаа тээвэрлэх илүү олон боломж нээгдэж, үйлчлүүлэгчдийн тоо илүү олширчээ.

Шинжааны олон талт нээлттэй плат­формыг хил дамнасан ложис­тикийн шинэ загваруудыг хөгжүүлэх, тухайлбал “хил дамнасан цахим худалдаа+Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг” болон хил дамнасан ца­хим худалдааны кластеруудыг хөгжүүлэх, уламжлалт болон шинэ бизнесийн форматыг гүн гүнзгий уялдуулах зэргээр илүү үр дүнтэй ашиглах боломжтой гэж Өрөмчийн Гаалийн газрын орлогч дарга Ли Цинхуа хэлэв.

Өдгөө Хятад-Европын ачааны галт тэргээр баруунтийшХятадын бараа бүтээг­дэхүүнүүдийг, Төв Азийн орнуудаас зүүн тийш тө­рөл бүрийн бараа бүтээгдэхүүн тээвэр­лэж байгаа нь Хятад улс болон Төв Азийн орнууд хоорон­дын худалдааны асар их нөөц боломжийг бүрэн нээж өгөхөд хөшүүрэг болж байна.

Хятад улсын Шинжаан Уйгурын ӨЗО-ы Алашанькоу шалган нэвтрүүлэх цэгт Хятад-Европ чиглэлийн чингэлэгт галт тэрэгнүүд зогсож буй нь.2021 оны 10 дугаар сарын 24-нд авсан зураг.

Хятад улс нь Төв Азийн ор­нуудын худалдаа, эдийн засгийн чухал түншүүдийн нэг билээ.Албан ёсны статистик мэдээнд дурдсанаар, 2022 онд Хятад болон Төв Азийн таван орны худал­дааны хэмжээ түүхэн дээд хэм­жээнд буюу 70.2 тэрбум ам.доллар хүрсэн байна.

“Хятад улс болон Төв Азийн таван орны хамтын хөгжлийн ирээдүйуламилүү гэрэлтэх бол­но гэдэгт бид бүхэн итгэлтэй байна” гэж “Kazakh Invest” компанийн Хятад дахь ерөнхий төлөө­­лөгч Куаныш Амантай ярьсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *