Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Энэ сарын 17-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд ихэнх нутгаар 19-20-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +11…+16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +15…+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +5…+10 градус дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *