Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Фэйсбүүк чатаар ирсэн линк, кодыг нээхгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Фэйсбүүк орчинд “Таван толгой” ХХК-ны хувьцаагаа шалгаарай гэж олон нийтийн группт линк байршуулах эсхүл иргэний фейсбүүк хаяг руу чатаар линк буюу хортой код явуулах замаар иргэдийн нэвтрэх нэр, нууц кодыг хууль бусаар авч нэвтрэн, фэйсбүүк ийн найзууд руу нь хохирогчийн нэрийг барин чат бичиж, залилан мэхэлдэг сэжигтэй этгээдүүдийг Цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.

Уг сэжигтэй этгээдүүд нь 52 иргэний фэйсбүүкийн найзууд руу өмнөх бичсэн чатуудад нь үндэслэн “оршуулгын тусламж, гэнэтийн осол, өвчин, бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа “гэх зэргээр чат бичиж, 40 орчим сая төгрөгийг бусдын дансыг ашиглан шилжүүлсэн байна.

Иймд иргэд та бүхэн хувийн мэдээллийн нууцлалаа хангаж, фейсбүүк чатаар ирсэн аливаа хортоо линк, кодыг нээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *