Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн талбайд барьсан 67 гараашийг буулгах ажил үргэлжилж байна DNN.mn

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Газрын зөрчил арилгах А/321 дүгээр захирамж гарсан.
Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/195, А/196, А/197, А/199 дүгээр захирамжийн хүрээнд газрын зөрчил арилгах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан 67 тоосгон гараашийг буулгах ажил эхэллээ.
Энэ удаа нийтийн эзэмшил газарт баригдсан 5 дугаар хороо, 22 дугаар байрны урд талын 22ш, 6 дугаар хороо, Залуучууд зочид буудлын урд барьсан 7 ш, 7 дугаар хорооны 39 дүгээр байрны урд талын 23ш, 10 дугаар хороо, 44 дүгээр байрны баруун талын 15ш нийтдээ 67 гараашийг буулгах, зөөвөрлөх, цэвэрлэх ажил үргэлжилж байна.
Мөн эдгээр чөлөөлсөн талбайд оршин суугчдын хүсэлтийн дагуу ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *