Энэ долоо хоногт ажлын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгааг Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Өмнө нь зөвхөн амралтын хоёр өдөрт өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байсан юм.
Ажлын өдрүүдэд нийслэлийн 10 дүүрэгт нийт 10 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарчээ.
Нөөцийн махны нэг килограммын үнэ:
- Үхрийн ястай мах 10,700 төгрөг
- Хонины ястай мах 8,600 төгрөг
- Ямааны ястай мах 6,400 төгрөг.
Хонины мах бүтнээр нь авахад нэг килограммын үнэ 8,300 төгрөг.
Энэ жил 12 аж ахуйн нэгж 6,150 тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд 65 хувь нь хонины, 35 хувь нь үхрийн, таван хувь нь ямааны мах аж.
Бусад худалдааны төвд махны үнэ нэмэгдсэн нь шинэ мах гарсантай холбоотой хэмээн албаныхан тайлбарлаж байна.