ҮСХ-ноос мэдээлснээр, энэ оны эхний улиралд улсын хилээр нэвтэрсэн жуулчдын тоо 78.1 мянга болжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 65.8 (6.4 дахин) мянгаар өссөн байна. Энэ оны эхний улирлын байдлаар хилээр орсон жуулчдын тоог өмнөх оны мөн үетэй зорчсон улсаар нь харьцуулж үзвэл:
- ОХУ-ын жуулчид 42.2 (10.2 дахин) мянга,
- БНХАУ-ын жуулчид 10.2 (7.6 дахин) мянга,
- БНСУ-ын жуулчид 5.7 (5.0 дахин) мянга,
- Америкийн Нэгдсэн Улсын жуулчид 540 (1.9 дахин)-өөр тус тус нэмэгджээ.
Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 61.4 хувь нь Европ, 34.5 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг, 2.1 хувь нь Америк, 2.0 хувь нь Ойрхи Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс иржээ.
Хилээр орсон гадаадын зорчигчдын 56.7 хувийг ОХУ-ын иргэд, 17.5 хувийг БНХАУ-ын иргэд, 8.9 хувийг БНСУ-ын иргэд, 2.5 хувийг Казахстан улсын иргэд, 1.7 хувийг Беларусь улсын иргэд, 1.6 хувийг Канадын иргэд 11.1 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна.