Мал эмнэлгийн салбар, хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар малын эмч Б.Оюунсайхантай ярилцлаа.
–Малчид малдаа дур мэдэн тариа хийдэг. Жишээ нь “Ивомек”-ийг хаанаас ч аваад малдаа өөрсдөө тарьчихдаг шүү дээ. Энэ нь зөв үү?
-Малын эмийг зориулалтаар нь хэрэглэх нь хамгийн чухал асуудал. Ялангуяа малчид эмийг мал эмнэлгийн бус байгууллагаас худалдан авч, малын эмчийн зөвшөөрөлгүй, зааварчилгаагүй хэрэглэх явдал их байна. Уг нь өвчин үүсгэж байгаа паразитын биологитой нь холбож хэрэглэх ёстой. Гэтэл малчид жилийн дөрвөн улиралд “Ивомек”-ийг дур мэдэн малдаа тарьж, доозыг нь хэтрүүлж байна.
-Тарилга нь хэд хоноод шимэгддэг вэ. Тарилгыг малын эмч, мэргэжлийн хүмүүс хянадаг уу?
-Уг нь малд “Ивомек” тарьснаас хойш 28 хоногийн дараа махыг нь хэрэглэж болно гэсэн заалттай. Энэ бол бие махбодиос нь тариа бүрэн гадагшлах хугацааг хэлж байгаа юм. Малчид дуртай газраасаа эм бэлдмэл аваад өөрсдөө малдаа хийчихээд байна шүү дээ. Үүнийг малын эмч хянах боломжгүй. Иймээс малын эмийн хэрэглээг хянах хяналтыг сайжруулах, “Ивомек” тарианы гарал үүсэл, хил гаалиар уг тариаг тусгай зөвшөөрлөөр оруулдаг болгох зэрэг шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй байх
–Малд тарьсан эм, бэлдмэлийн үлдэгдэл хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Малд хэрэглэсэн эмийн бодис малын биеэс бүрэн гадагшлаагүй байхад нь хүнсэнд хэрэглэснээр тухайн эмийн үлдэгдэл хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах аюултай. Эм, химийн бодисууд нь мал, амьтны бие махбодид ороод гол төлөв дотор эрхтнүүд, булчин мах, яс, өөхөнд хуримтлагдан, өөрийн шинж чанар, үйлчилгээгээ хадгалдаг. Ийм учраас эмийн үлдэгдэл илэрсэн л бол хүнсэнд хэрэглэхийг хориглоно.
Эдгээр бодисууд нь мал, амьтанд нянгийн тэсвэрт чанарыг нэмэгдүүлэх, дотоод шүүрлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, аль нэг эрхтэнд хавдар үүсгэх, аливаа зүйлд хэт мэдрэг болгох (харшил), ужиг хордлого бий болгох зэрэг сөрөг болон гаж нөлөө үзүүлнэ.
-“Ивомек”-ийн тун ихэдвэл малд болоод мах, сүүнд яаж нөлөөлдөг вэ?
–Сүүлийн үед энэ тариаг замбараагүй хэрэглэснээс малын маханд элдэв асуудал үүсэж, хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байна?
-Монголчуудын хүнсний, махны аюулгүй байдлыг хариуцдаг салбар нь мал эмнэлэг. Малчин хүн малаа нядлаад, хүнсэндээ хэрэглэх нь нэг хэрэг. Харин нийтийн хэрэгцээнд оруулж байгаа мах аюулгүй байдлын тодорхой шаардлагыг заавал хангасан байх ёстой.
Д.БАТТОГТОХ