Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Чийгний дутагдал DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВ……


Хүнээ байгаль орчин талаас нь хайрлан хамгаалах ажлыг нийслэлийн байгаль орчин хариуцсан алба хийхээ бараг больчихсон. Усны машин өдийд өглөө оройгүй явж, өвөл чаддаггүй агаарын бохирдлоо одоо ялдаг газар ш дээ. Амьд организм хөдөлж байгаа хаврын энэ өдрүүдэд тариачин хүн лугаа хэдэн модоо усалж амь чийг оруулах, машины утаа, салхиар дэгдэх тоос шороог усаар дарах нь гол ажил баймаар. Улаанбаатар хотын цаг агаар арвайн гурил хуурайгаар нь идэж байгаа лугаа тийм нэг аргуу байна. Дэлхийн дулаарлын өнөө үед хурмаст тэнгэрээс хур царайчлаад мөдгүй. Гудамж талбай дахь таримал мод бут бензиний утаанд божийтлоо хатан өгөр даах нь элэг эмтэрмээр. Түүнийг тоож байгаа газар алга. Цэцэрлэгч гэдэг сайхан ажлыг цэвэрлэгч нар хийх сонирхолгүй нь хачирхалтай. Саяас дээш хүн амтай хотын хамгийн өндөр цалинтай ажил бол талбайн цэвэрлэгч байдаг жишиг бий. Нийслэлийнхэн хогоо цэвэрлэх тухай их ярьдаг боллоо. Сайн хэрэг. Харамсалтай нь социализмын үеийн коммунист субботникийг санагалзаад, хүлээгээд байх юм. Монголчуудын талаас илүү нь амьдарч байгаа энэ хэсэгхэн газрыг чийгшүүлж, цэвэрлэх ажлыг хэдэн малаас дорд үздэг хаанахын ёс вэ? Утааны бус усны униар татсан хаврын сайхан орой, урьхан өглөө байдаг сан. Хү- ний сэтгэл тэнийж хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг зөв талдаа “стрээстдэг” тэр хавар ус шүршдэг машинтайгаа хамт одоод мартагдлаа. Зам хөндлөн гарахдаа хүүхдээ дээр өргөж тэврэхгүй бол машины утаа, гудамжны тоосонд хамгийн ихээр нэрвэгддэг. Энийг хүүхэд мэдэхг үй болохоор гомдол гаргагч байдаггүй. Үүн шиг чийгний тухай гомдол гарч байгаагүй. Ачир дээрээ бүгдээрээ л хохирч явна.

Ж.ГАНГАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *