Categories
мэдээ цаг-үе

Оны эхний улиралд гэмт хэрэг хамгийн их гарсан аймгууд DNN.mn

Цагдаагийн байгууллагаас 2023 оны эхний гурван сард гарсан гэмт хэргийн мэдээллийг танилцууллаа. Үүнээс орон нутагт бүртгэгдсэн тоон мэдээллийг онцлон хүргэж байна.

Тухайн мэдээллээс харахад он гарсаар Орхон аймгийн төвд гэмт хэрэг хамгийн их буюу 200 тохиолдол бүртгэгдсэн бол 168 гэмт хэргээр Дархан-Уул аймаг удаалж байна. Орхон аймгийн төвд өнгөрсөн жил 269 гэмт хэргийн тохиолдол бүртгэгдэж, 21 аймгаа мөн тэргүүлж байжээ.

Тэгвэл энэ он гараад Говь-Алтай аймагт 12 гэмт хэрэг бүртгэгдсэн нь хамгийн бага тохиолдол байгаа юм.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг Дархан-Уул аймагт хамгийн их буюу 61 байгаа бол Говь-Алтай аймагт хамгийн бага буюу 10 тохиолдол бүртгэгджээ. Энэ оны эхний гурван сарыг өнгөрсөн оны гурван сартай харьцуулахад улсын дүнгээр согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 425-аар буурч, 1,133 бүртгэгдсэн байна.

Харин галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг Баян-Өлгий аймагт дөрөв байгаа нь бусад аймгаасаа хамгийн өндөр нь байх аж.

  • Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг Булганд 30
  • Хүүхэд оролцсон гэмт хэрэгт Орхонд 11
  • Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг Хөвсгөлд 19 бүртгэгдсэн нь тус тус хамгийн өндөр үзүүлэлт байв.

Он гарсаар эхний гурван сарын хугацаанд бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэрэгт Дархан-Уул аймагт хамгийн их буюу 23 тохиолдол бүртгэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *