Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖЛАГА: Дэлхийд жижгээрээ хоёрт ордог Саша сармагчин аарууланд дуртай DNN.mn


Технологи хөгжихийн хэрээр сошиалд “уусаж” буй өнөөгийн нийгэмд амьд харилцаа туйлын чухал. Тэр тусмаа бага насны хүүхдүүдийг хийсвэр ертөнцөөс түр ч болов холдуулж амьтдыг дэлгэцний цаанаас бус бодитоор харуулах нь тэдний танин мэдэхүйн боловсролд чухал нөлөөтэй юм. Тиймээс бид “Hunnu mall” худалдааны төвд байрлах “Харилцааны зоопарк”-аас бэлтгэсэн танин мэдэхүйн сурвалжлагаа хүргэж байна.


Монголд төдийлөн байдаггүй ховор сонирхолтой 40 гаруй төрлийн амьтдыг Казахстан, Орос зэрэг улсаас авч ирж нутагшуулжээ. Зоопаркийн үүдээр ороход шувууд жиргэж угтлаа. Яг л байгалийн сайхан, цэнгэг агаарт байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байсан юм.

Амьтан бүрт тусгайлан зориулсан хашаа, навч, модон хашаа байрлуулсан байв. Цааш ажвал нэг илбэнх “өрөөндөө” хоёр тийш холхиж харагдана. Хүрээлэнгийн тайлбарлагч түүнийг их овжин зантай, дэггүй хэмээн ярина. Дараа нь тэрбээр “заалны менежер” нугас, Симбагийн найз Тимон буюу сукират, ааш муут дэггүй Мишээл сармагчин, “шармигар шар” хочит могой, Вовка, ванья сармагчингууд гээд л маш олон амьтдыг тус бүрийнх нь нэр, онцлогийг тайлбарлаж өглөө.

Харин амьтдын арчилгаа болон хооллолтын талаар тус
хүрээлэнгийн тайлбарлагч О.Адъяасүрэн Амьтан болгон өөрийн гэсэн арчилгаатай байдаг. Махчин яст мэлхий, энгийн яст мэлхий хоёрыг адилхан арчилж болохгүй. Мөн хооллолт нь ч өөр. Зэрлэг байгалиас авчирсан нэг ч амьтан байдаггүй. Хүмүүс байгальд байсан амьтдыг авчраад торонд хийж байгаа мэт ойлголттой байдаг. Үнэн хэрэгтээ манай амьтад олон үеэрээ хүрээлэнд өсөж торнисон болохоороо хүмүүстэй харьцаад сурчихсан, ихэнх нь эелдэг сайхан ааштай. Яг л хүн шиг сэтгэлтэй, хүн шиг сэтгэлгээтэй” гэлээ.

Хүрээлэнгийн хамгийн ааштай нь “Мишээл”-ийг гэв. Тэр эмэгтэй хүн, хүүхэд хоёрт тийм ч таатай хандлагатай биш. Харин эрэгтэй хүнтэй илүү дотно найзалдаг гэнэ. Бидэнд ч гэсэн сайн найз байдаг шиг амьтан болгонд найз байдаг гэдгийг тайлбарлагч хэллээ. Тиймээс Мишээлийн цор ганц дотно найз нь тайлбарлагч Б.Бат-Эрдэнэ аж. Учир нь Мишээл усанд орохдоо тайлбарлагч Б.Бат-Эрдэнээс өөр хүн ойртуулах дургүй. Бусад эрэгтэй хүнтэй төдийлөн харьцдаггүй аж. Мишээл одоо 7 настай. Уг гарал нь Энэтхэг, Пакистан, Тайланд, Хятадын өмнөд нутгаас гаралтай.

ААШ МУУТ, ДЭГГҮЙ МИШЭЭЛ


ЭГДҮҮТЭЙ ВОВКА САРМАГЧИН

Хүрээлэнгийн тайлбарлагч Б.Бат-Эрдэнэ “Манайд гурван өөр төрлийн сармагчин, гурван метрийн урттай аварга могой, Симбагийн найз Тимон буюу сукират, африк үхэр зараа, мангүст овгийнхон, одой гахай, матар гээд ОХУ, Казахстанаас ирсэн 40 гаруй төрлийн амьтад байдаг.

Хүрээлэнгийн хажуугаар өнгөрч буй иргэд хүүхдүүддээ амьтан сонирхуулахаар байнга үйлчлүүлдэг. Хүүхдүүддээ танин мэдүүлэхээр, цагийг үр бүтээлтэй өнгөрөөхөөр зорьж ирдэг гэр бүл ч бий.

Манайх ашгийн төлөө бус ажилладаг. Олсон орлогоо амьтаддаа зориулдаг. Амьтан болгон өөрийн гэсэн хурц үнэртэй байдаг. Тиймээс бид байнгын цэвэрлэгээ, ариутгалыг хоёр цаг тутам хийдэг” хэмээн ярилаа.

Амьтдыг өхөөрдөн харах бяцхан хүүхдүүд, гэр бүлээрээ сонирхон үзэх иргэд тэнд цөөнгүй байлаа. Монголд ирээд зөөлөн чихэрлэг аарууланд дуртай болсон сармагчингаас эхлээд солонгосоос ирсэн унжуу чихт туулай, тогос, усан гахай мөн хүүхдүүдийн мэддэг “пэппа” тоорой бодитоороо байх нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татах аж.

ЗӨӨЛӨН ЧИХЭРЛЭГ ААРУУЛАНД ДУРТАЙ САША САРМАГЧИН: Дэлхийд жижгээрээ хоёрт ордог тус сармагчин Common marmoset monkey төрлийнх. Атлантын ширэнгэн ойд олноор нутагладаг. 45-50 см урттай, 12-13 жил орчим насладаг. Бүх төрлийн жимс жимсгэнэ, өт хорхой, тахианы чанасан мах, каш иддэг. Монголд ирээд царцаа, зөөлөн чихэрлэг ааруулд дуртай болжээ.

МАХЧИН ЯСТ МЭЛХИЙ: Загас, жараахай, түүхий махаар хооллодог.

Матар: Одоо 5 настай, 70 см урт. Нас бие гүйцэхээрээ 2 метр хүртэл урттай болдог. 95-100 насладаг амьтан. Хамгийн сүүлд карентин-14 нэвтрүүлэгт орсон.

ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАРИМ ӨХӨӨРДӨМ АМЬТДЫГ СОНИРХУУЛЖ БАЙНА


УНЖУУ ЧИХТ ТУУЛАЙ

ТОГОС: Зургадугаар сараас наймдугаар сарын хооронд өдөө дэлгэдэг.

ШАРМИГАР ШАР ХОЧИТ МОГОЙ

Овжин илбэнх

МОГОЙ: Түнэр харанхуй, карентин-14 нэвтрүүлэгт оролцож байсан.

ЗААЛНЫ МЕНЕЖЕР НУГАС: Тэр хааяа хүмүүсээс хоол нэхэж иддэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *