Categories
мэдээ улс-төр цаг-үе

Сонгуулийн тухай хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг ирэх долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр хойшлуулсан. Хуулийг өглөө нь өргөн бариад, өдөр нь байнгын хороогоор хэлэлцүүлж болохгүй. Мөн гишүүд төсөлтэй танилцах боломж олгох үүднээс хойшлуулж, ирэх долоо хоногийн мягмар гарагт хэлэлцүүлж эхэлнэ” гэв.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг болон УИХ дахь АН-ын бүлгээс тус тус өргөн бариад байгаа. Эдгээр төсөлд сонгуулийг хосолсон тогтолцоогоор явуулах замаар санал гээгддэг явдлыг арилгах, сонгуулийн зардлыг бууруулах, гадаад улс оронд ажиллаж амьдарч буй иргэдийг сонгуульд оролцуулах зэрэг асуудал тусгасан байна.

Үргэлжлүүлэн тэрбээр “Хууль санаачлагчид цаашид нэн яаралтай горимоор хууль хэлэлцүүлэх асуудлыг тавихгүй байхыг дахин анхаарууллаа. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд Засгийн газраас нэн яаралтай горимоор оруулж ирсэн хуулийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг явуулах шаардлагагүй, хуулийн шаардлагыг биелүүлсэн эсэхийг ХЗДХ-ийн сайд хянан УИХ-д өргөн мэдүүлж, дараалал харгалзалгүйгээр хэлэлцэнэ гэх агуулга байдаг.

Маргаан дагуулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль ч уг заалтаар явж, хоригтой тулсан. Хоригоос хойш энэ хуулийн заалтыг хэрэглэхгүй. УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, хууль санаачлах эрх бүхий этгээдүүд нэн яаралтай горимоор хэлэлцүүлнэ гэсэн асуудал тавихгүй гэдгийг өмнө нь анхааруулсан” гэдгийг сануулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *