Categories
мэдээ нийгэм

​Сүүлийн үед хотын гудамжаар бас сошиалаар энд тэндгүй 83/17 DNN.mn

Сүүлийн үед хотын гудамжаар бас сошиалаар энд тэндгүй 83/17 гэсэн тоо яваад байгааг анзаарсан гэдэг дээр мөрийцье. Яг юу гэдгийг нь мэдэхгүй ч хүмүүсийн мэдэх хүслийг нь үнэхээр төрүүлж чадав. Ухамсрын хөшөө яагаад ч юм 83/17 гэсэн тооноос өршөөл эрж бөхийгөөд ч байгаа юм шиг зураг долоо хоногийн өмнө сошиалд анх тавигдахад Урлагийн бүтээлийг бизнесийн байгууллагууд дураараа ашиглах юм аа” гээд хүмүүс бичиж эхэлсэн. Сүүлдээ өнөө 83/17 чинь бүх нийтийн сэдэв болчихсон, юу юм бол гэсэн асуултууд хөвөрч эхлэв. Хүмүүсийн дунд шинэ жүжгийн пиар, УИХ-ын гишүүдийн тоог 100 болгох нь, 60-аас дээш насны хүмүүсийн 83 хувь нь эмэгтэйчүүд, 17 хувь нь эрэгтэйчүүд байдаг гэнэ. Бидний 83 хувь нь

83/17 тооны учрыг мэдсэн үү?улных, 17 хувь нь баячууд, МАН 83 хувь, АН 17 хувь байна, Улаанбаатарын 83 хувь нь сул шороо, 17 хувь нь ногоон байгууламж, өрх толгойлсон хүмүүсийн 83 хувь нь эмэгтэйчүүд, 17 хувь эрэгтэйчүүд гэсэн таамаглалууд явж эхлэв. Бас 100 шүүх хурлын 83 нь хойшилж, 17 нь болж байна гэж хуульчид бичиж, 100 мэдээний 17 нь улс төрийн хов жив, 83 нь албан мэдээ байна гэж хэвлэлийнхэн, спиннингт ирж байгаа хүмүүсийн 83 хувь нь илүүдэл жинтэй байна гэж фитнесийнхэн нэмж эхлэв. Цаашлаад архиныхаа 83 хувийг ууж, 17-г нь маргааш өглөө нь шар тайлахдаа уудаг, монголчуудын 83 хувь нь пүрэв гарагт хумсаа авч 17 хувь нь могой шэйр хийдэг гэж хүртэл маазарч үзэв. Яг үнэндээ 83/17 юу гээч. Шийдвэр гаргах түвшинд бодлого шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн 83 хувь нь эрчүүд, 17 хувь нь эмэгтэйчүүд байдаг хэт тэнцвэргүй байдлыг онцолжээ. Нээрээ УИХ-ын 76 гишүүний 63 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй. Хэт нэг хүйс давамгайлсан олонхи бодлого, шийдвэр гаргаж ирсэн нь нийгмийн бүлгүүдийн тэгш оролцоог хангаж чадахгүй байгаад олон нийтийн анхаарлыг хандуулах гэж уг нөлөөллийн арга хэмжээг хийсэн юм байна. Хэдийгээр хүмүүс өөр өөрийнхөөрөө тайлбараа гаргасан ч нийгэмд болохгүй байгаа бүхий л зүйлийг иргэд гаргаж ирсэн. Үнэхээр болж бүтэхгүй байгаа болгоны цаад шалтгаан нь тэгш оролцоо, тэнцвэртэй төлөөлөл байхгүйгээс өнөөдрийн энэ байдалд хүрээд байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *