Categories
мэдээ нийгэм

Нэг өрхийн 150 бог мал цасанд дарагдан хорогджээ DNN.mn

Дундговь аймгийн Адаацаг суманд дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 17:00 цагаас дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 00:58 цагийн хооронд үргэлжлэн орсон цасанд нэг өрхийн 150 орчим бог мал дарагдсан байна.

Одоогийн байдлаар цасанд дарагдаж хорогдсон 65 бог малын сэг зэмийг татан гаргасан бөгөөд үлдсэн 85 бог малын сэг зэмийг өнөөдөр гаргахаар болжээ.

Мөн 2-3-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрүүдэд хоёр суудлын машин цас, шаварт суусан мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-т бүртгэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *