Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон машиныг ачиж журамлана DNN.mn

Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон машиныг ачиж журамлахаар болжээ.

Тодруулбал, Одоогийн байдлаар 30 гаруй машиныг олж тогтоогоод байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авто замын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд эдгээр машиныг олж тогтоогоод, эздэд нь мэдэгдэл хүргүүлэх арга хэмжээ авна. Мэдэгдэл хүргүүлснээс хойш долоо хоногийн хугацаанд машинаа аваагүй бол ачиж журамлах юм.

Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон автомашинуудыг ачиж журамлах талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Удаан хугацаагаар машинаа үлдээснээр дугуй нь хагарах, эд анги нь хулгайд өртөх, өнгө үзэмж нь муудах зэргээр өмчид хохирол учрах, хулгайн гэмт хэрэг гарах шалтгаан болж байна. Нөгөө талаас оношилгоонд ороогүй, авто зам ашигласны төлбөр төлөөгүй зэрэг зөрчлүүд илэрдэг. Эдгээр зөрчлийг арилгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөн нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоол чөлөөлөхөөр ийм арга хэмжээг авах шаардлага гарсан” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *