Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn


Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19…-21 градус, бусад хэсгээр -16…-18 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -13…-18 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8…+13 градус дулаан, бусад нутгаар +1…+6 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -21…-23 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *