“Нөөцийн мах гуравдугаар сарын 15-наас нийслэлийн есөн дүүрэгт 431 хүнсний дэлгүүрт худалдаалагдаж эхэлсэн. Нөөцийн махыг шуурхай, саадгүй нийлүүлэх зорилгоор 12 ААН-ийн 43 тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй явах зохицуулалтад оруулсан.
Цаашид нөөцийн мах зарах сүлжээ дэлгүүрүүдийн тоог нэмэхээр ажиллаж байгаа”-г Хотын ерөнхий менежер М.Баяраа мэдээллээ.
Нөөцийн махны нэг килограммын үнэ:
- Үхрийн ястай мах 10,700 төгрөг
- Хонины ястай мах 8,600 төгрөг
- Ямааны ястай мах 6,400 төгрөгөөр худалдаалагдаж байна.