Яруу найрагч Ц.Хуланг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр өчигдөр/2023.03.16/ гарчээ.
Түүнийг 2023 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн цагдан хорьсон.
Тагнуулын Ерөнхий Газрын мөрдөн шалгах газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн түүнийг яллагдагчаар татаад байгаа тухай мэдээлж байв.
Хуулийн заалт:
Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.