Улаанбаатар хотод орон сууцны үнэ 2023 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 12.7, өмнөх сарынхаас 0.3 хувиар нэмэгдлээ.
Нэгдүгээр сард шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ 3.5 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.8 сая төгрөг байв. Мөн сард хуучин орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ 3.33 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 4.07 сая төгрөг байсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.