Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар
сарын 16, Бархасбадь гариг.
Билгийн тооллын 24, суулга
одтой, харагчин тахиа өдөр.
Өдрийн наран 7:4 цагт мандан,
18:58 цагт жаргана. Тухайн
өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ
сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи
уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх
зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих,
хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод
суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд
сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай,
морь, хонь, тахиа болой. Хол газар яваар
одогсод баруун хойш мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *