Categories
гадаад мэдээ нийгэм

БНХАУ-ын хөдөлмөр эрхэлж буй хүн амын тоо 41 саяар буурчээ DNN.mn

Сүүлийн гурван жилийн хугацаанд БНХАУ-ын хөдөлмөр эрхэлж буй хүн амын тоо 41 саяар буурчээ. Үүнийг цар тахлын эдийн засагт үзүүлсэн нөлөө, хөдөлмөрийн насны хүн ам хурдацтай буурч байгаатай холбон тайлбарлажээ. 2019 онд хөдөлмөр эрхлэгчдийн тоо 774.7 сая орчим байсан бол өнгөрсөн онд 733.5 саяд хүрсэн байна. Мөн тэтгэвэрт гарах иргэдийн тоо хурдацтай нэмэгдэж байгааг Статистикийн хорооноос мэдээллээ. Ийнхүү Бээжингээс тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаарыг өсгөх шаардлагатай тулгарч магадгүй гэлээ.

Цар тахлын үеэр БНХАУ-д залуучуудын ажилгүйдлийн түвшин өссөн нь үүнд нөлөөлж буй бас нэгэн шалтгаан болохыг Хонконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор Стюарт Гител-Бастен онцолжээ.

Мөн 2012 оноос хойш БНХАУ-д 16-59 насны хүн амын тоо тогтвортой буурсаар байгаа юм. Тухайлбал сүүлийн гурван жилд энэ насны бүлэгт хамаарах иргэдийн тоо 38 саяар буурч, 857.6 сая болжээ. БНХАУ-ын тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаар сүүлийн 40 жилд өөрчлөгдөөгүй аж.

Тус улсын хүн амын дундаж наслалт нэмэгдсэн ч эрэгтэйчүүд 60 нас, эмэгтэйчүүд 55 насандаа тэтгэвэрт гардаг хэвээр байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *