Categories
мэдээ нийгэм

Гүний усны шумбалтын дадлага сургууль хийлээ DNN.mn

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас “Хүйтний улирлын гүний усны шумбалтын дадлага, сургууль”-ийг Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт орших “Өлзийт нуур”-т зохион байгууллаа.

Алба хаагчид моторт хөрөө ашиглан 2х2 харьцаатай цооног гаргаж, 4 метрийн гүнд шумбалтын дадлага хийж, уснаас аврах багаж хэрэгсэл дээр бие даан болон багаар ажиллах дадлага эзэмшлээ.

Мөн нэрвэгдэгчийг уснаас эрэн хайх, усны орон зайн мэдэгдэхүүнийг дээшлүүлэх зэрэг мэргэжлийн дадлагыг хийж, харилцан туршлага солилцон, ур чадвараа дээшлүүлсэн юм гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *