Categories
мэдээ эдийн-засаг

Монголын хүүхдийн зуны спортын VII наадмын бүртгэл энэ сарын 30-нд дуусна DNN.mn

Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журмын дагуу Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын анхан шатны тэмцээн 2023 оны гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 20-ны өдрийг дуустал 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд 23 спортын төрлөөр зохион байгуулагдана.

Энэ удаагийн наадам байт харваа, сагсан бөмбөг 5х5, бадминтон, спортын бүжиг, бокс, таэквондо, волейбол, усанд сэлэлт, гандбол, хөл бөмбөг, жүдо бөх, хөнгөн атлетик, крикет, чөлөөт бөх, сагсан бөмбөг 3х3, шатар, ширээний теннисийн тэмцээнээр явагдана. Харин нэмэлт спортын төрлөөр буудлага самбо бөх, зуун буудалт даам, уран сайхны гимнастик, дугуй (уулын), хүндийн өргөлт орж байна.

Монголын хүүхдийн спортын зуны наадамд өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулиас оролцох баг тамирчид, суралцагч өөрийн харьяа сургуулийн байршлын хаягийн дагуу Засаг захиргааны нэгж дэх аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодод 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн дотор бүртгүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *