Categories
мэдээ нийгэм цаг-үе

Газрын тосны үнэ өсчээ DNN.mn

Хятадын эдийн засгийн хэтийн төлөв эрчим хүчний эрэлтийг нэмэгдүүлэх хандлагатай байгаатай холбоотойгоор газрын тосны үнэ пүрэв гарагт өсжээ.

Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх газрын тосны ирэх дөрөвдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 41 цент буюу 0.6 хувиар өсөж, 78.16 ам.долларт хүрсэн байна.

Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн газрын тосны тавдугаар сард нийлүүлэх үнэ 0.52 хувиар өсөж, 84.75 ам.долларт хүрчээ. Ингэснээр хоёр маркийн газрын тосны аль алийнх нь үнэ сүүлийн хоёр долоо хоногийн дээд түвшиндээ хүрснийг зах зээлийн мэдээлэл харууллаа.

“Хөрөнгийн зах зээлийн арилжаа эрхлэгчид Хятадын газрын тосны эрэлт нэмэгдэнэ гэж таамаглаж байгаатай холбоотойгоор үнэ нь өссөөр байна. Хэдийгээр АНУ-д хямрал үүсэж болзошгүй гэдэгт тэд санаа зовниж байгаа ч Хятадын эдийн засгийн хүчтэй сэргэлт ийм эрсдэлийг нөхөж байна” гэж “FX Empire” фирмийн шинжээч Владимир Зернов ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *